Өнгөрсөн даваа гаригт жүжигчин Mischa Barton Нью-Йорк дахь гэрийнхээ ойролцоох нэгэн супермаркетаас хүнсээ цуглуулаад тооцоогоо төлөх гэтэл бүх кредит карт нь цуцлагдсан байлаа. Дугаарлаж зогсохдоо авсан зүйлээсээ нэг жигнэмэг идчихсэн байсан нь түүнийг бүр яахын ч аргагүй эвгүй байдалд оруулсан байна. Эхлээд нэг карт гаргаж ирснийг нь худалдагч болсонгүй гээд буцаасан бөгөөд Mischa Barton дахин хоёр кредит карт гаргаж ирээд ч бүгд банкнаас хаасан картууд байлаа. Ингээд яах ч учраа олохгүй сандарч зогсоход нь аз болж нэг танил эрэгтэй нь дэлгүүрт явж таараад жүжигчин бүсгүйн худалдан авалтын тооцоог төлсөн байна.
Ж.Индра
Ж.Индра