Хятад, Оросын дэмжлэгтэй эдийн засгийн хэлэлцээнд Иран нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Хятад, Оросын дэмжлэгтэй эдийн засгийн хэлэлцээнд Иран нэгдэнэ

Хятад, Оросын дэмжлэгтэй эдийн засгийн хэлэлцээнд Иран нэгдэнэ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси оролцоно. Тус байгууллагын аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээг Хятад, Орос тэргүүлдэг аж.  Тэгвэл Иран улс нэгдэх санамж бичигт гарын үсэг зурна гэж тус улсын албаны хүмүүс мэдээлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Пүрэв гаригт  эхлэх Узбекистаны хоёр өдрийн хэлэлцээнд оролцохоор болжээ.

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани  худалдаа, эрчим хүч зэрэг салбарт  хувь нэмэр оруулах боломжтой талаар дурдсан байна.

Иран АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээтэй нүүр тулж буй  үед Шанхайн хамтын ажиллагааны холбоонд нэгдэх бодолтой байна.  Учир нь АНУ-ын зүгээс  Иран цөмийн технологийг хөгжүүлсэнтэй холбогдуулан  худалдааны хязгаарлалт тогтоосон юм.

АНУ-ын ийм шахалт Ираныг  Орос, Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлэхэд түлхэц өгсөн  гэж ажиглагчид  үзэж байна.  Стратегийн үүднээс эдгээр улсууд бие биетэйгээ илүү ойр дотно харилцаа тогтоохыг эрмэлзэх нь зүу ёсны аж.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж