"Сурагчид нэгнээ зодсон бичлэгийг шалгаж эхэлсэн"

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

"Сурагчид нэгнээ зодсон бичлэгийг шалгаж эхэлсэн"

"Сурагчид нэгнээ зодсон бичлэгийг шалгаж эхэлсэн"

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зодолдож, нэгнийхээ тархи руу нь өшиглөж, дэвсэлж буй бичлэг цахим хуудаст нийтлэгдсэн.

Энэ хэргийг шалгаж байгаа эсэхийг ЦЕГ-аас тодруулахад "Зодоон хэзээ хаана болсон, ямар хүүхдүүд зодоонд оролцсоныг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Шалгаад мэдээллийг нийтэд хүргэнэ.

Тухайн хэрэг аль дүүрэгт болсон, ямар сургуулийн сурагчид байсан зэргийг эхний ээлжид тогтооно гэлээ.

Өнөөдрийн байдлаар бүлэглэн бусдыг зодсон болон хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж буй юм байна. Хохирогч хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ямар нэгэн мэдээлэл цагдаагийн байгууллагад байхгүй байгаа аж. Зодооны хэрэгт холбогдсон, хохирсон хүүхдүүдийг олж тогтоон, мэдүүлэг авсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бөгөөд цахим хуудаст бичлэг нийтлэгдсэнээр хэргийг шалгаж эхэлсэн байна.

Үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн хүүхдэд:

  • Хичээл, сурлагадаа муудах, хичээл номдоо сонирхолгүй, идэвхгүй болох,
  • Шөнө тайван унтаж чадахгүй байх, хар дарж зүүдлэх,
  • Гэрээсээ дайжих, өөрийгөө гэмтээх эрсдэлтэй,
  • Өөртөө итгэлгүй болох, сул дорой байх,
  • Бэртэл гэмтлээ тайлбарлаж чадахгүй байх, эсвэл тайлбарлахаас зайлсхийх,
  • Хувцас, ном, үзэг, харандаа, зүүлт, тоглоом, эд зүйлсээ алдсан байх эсвэл эвдэрсэн байх,
  • Толгой гэдэс нь байнга өвдөх, эсвэл өвдөж байна гэж ээж, аавдаа хэлэх,
  • Идэж уух, хооллоход өөрчлөлт гарах, хоол их, эсвэл огт идэхгүй болох зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж