150 хүн тутмын нэг нь боолчлогдож байна

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

150 хүн тутмын нэг нь боолчлогдож байна

150 хүн тутмын нэг нь боолчлогдож байна

Зэвсэгт мөргөлдөөн, цаг уурын өөрчлөлт, цар тахал зэрэг хүчин зүйлийн улмаас дэлхийн өнцөг булан бүрт орчин үеийн боолчлол улам бүр нэмэгдэж буйг НҮБ-ын шинэ тайланд дурджээ. Тодруулбал, 150 хүн тутмын нэг нь буюу 50 сая хүн албадан хөдөлмөр эрхлэлт, албадан гэрлэлтэд өртөж байна. Энэ нь таван жилийн өмнөхөөс бараг 10 саяар өссөн үзүүлэлт юм.

Албадан хөдөлмөр эрхлэлт, албадан гэрлэлтийг орчин үеийн боолчлолд тооцдог. Тодруулбал, тухайн хүн заналхийлэл, хүчирхийлэлд автаж, хууртсан гэх мэт албадлагын улмаас орхиж болохгүй нөхцөл байдалд орсныг хэлнэ. Албадан хөдөлмөр эрхлэлт олон жил үргэлжилдэг ч албадан гэрлэлт бол бүх насаар нь хорих ял гэдгийг тус тайланд дурджээ.

“Нөхцөл байдал улам дордож буй нь жигшмээр байна. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй юуг ч бид зөвтгөж чадахгүй. Бид юу хийх ёстойгоо мэднэ. Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид, жирийн ард түмэн бүгд дуу хоолойгоо өргөх хэрэгтэй” гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гай Райдер хэлэв.

Нийт албадан хөдөлмөр эрхлэлтийн талаас илүү хувь нь дундаас дээш буюу өндөр орлоготой чинээлэг орнуудад тохиолдож байна. Тэгэхээр боолчлол зөвхөн алслагдмал ядуу орнуудаар хязгаарлагдахгүй гэдгийг НҮБ-ын хөдөлмөрийн байгууллага онцолжээ. 27.6 сая хүн албадан хөдөлмөр эрхэлж байгаагийн 3.3 сая нь хүүхэд байна. Эдний талаас илүү хувь нь бэлгийн мөлжлөгт өртөж байна. Албадан гэрлэлтийн хувьд 22 сая хүн үүнд өртжээ. Эдний гуравны хоёроос илүү нь эмэгтэйчүүд. Түүнчлэн дийлэнх нь 15 нас хүрээгүй охид байна.

Covid-19 цар тахал хүмүүсийн орлогыг их хэмжээгээр тасалдуулсан тул албадан хөдөлмөр эрхлэхэд хүрсэн тал бийг Олон улсын хөдөлмөрийн байгууллага мэдэгдэв. Үндсэндээ цар тахлын улмаас сүүлийн 20 жилд анх удаа дэлхийн хэт ядуурал нэмэгджээ. Зэвсэгт мөргөлдөөн дайны улмаас хүүхдүүд ажил хийх, цэргийн алба хаах зэрэг эрсдэл үүсдэг. Уур амьсгалын өөрчлөлт нь зарим тохиолдолд хүмүүсийг гэр орноо орхиж, цагаач болоход хүргэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж