Омикроны шинэ хувилбар 10-р сард тархах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Омикроны шинэ хувилбар 10-р сард тархах эрсдэлтэй

Омикроны шинэ хувилбар 10-р сард тархах эрсдэлтэй

Эрүүл мэндийн яамнаас энэ сард халдварын тархалт оргилдоо хүрэх эрсдэлтэйг анхааруулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстойг анхааруулж байв. Тэгвэл ДЭМБ-аас дахин нэг анхааруулга мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал, омикроны шинэ хувилбар Энэтхэг зэрэг улсад гарч, тархах чадвар нэмэгдэж байгаа учраас халдварын дэглэмийг сайтар сахих нь зүйтэй аж.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:

-Монгол Улсын хувьд долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхэн үеэр эрчимтэй давамгайлсан хувилбарын давалгаа оргилдоо хүрээд шувтрах шатандаа орсон. Үргэлжлүүлэн шинэ хувилбар орж ирнэ гэж бид өмнө мэдээлж байсан. ДЭМБ мэдээлснээр Энэтхэгт шинээр бүртгэгдсэн BA2.75 хувилбар эрчимтэй давамгайлах төлөвтэй байгааг олон улсын эрдэмтэд анхааруулж байна.

Шинэ хувилбар нь BA5 хувилбараас халдварлах чадвар нэмэгдсэн, шинж тэмдэгийн хувьд хүндрэх эрсдэлтэй.

Энэ шинэ хувилбар нь манай улсад есдүгээр сарын сүүлчээр буюу хүйтэн улирал эхлэхэд бүртгэгдэх болов уу гэсэн таамагтай байна. Бидний авах арга хэмжээ 12-оос доош насны хүүхдүүд болон 60-аас дээш насны хүмүүсийг вакцины нэмэлт тундаа хамрагдах шаардлагатай гэж зөвлөж байна.

Өнөөдрийн нөхцөл байдлаар томуугийн түвшинд идэвхжсэн шатандаа байгаа. Тэгэхээр яг одоогийн хэмжээгээр тулгамдсан асуудал болоогүй байгаа ч хүйтний улирал нэмэгдэхэд тохиолдлын тоо нэмэгдэнэ. Гол санаа зовоож байгаа болох томуугийн хүрээнд багтах вирусын давалгаа үүсэх магадлалтай. Энэ нь харьцангуй нас баралтын тоо өндөр байдаг.

М.Ариунболд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж