Газар дундын тэнгист болсон ослоор 11 цагаач амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Газар дундын тэнгист болсон ослоор 11 цагаач амиа алджээ

Газар дундын тэнгист болсон ослоор 11 цагаач амиа алджээ

Тунисын эргийн ойролцоо усан онгоц живсний улмаас наад зах нь 11 хүн нас барж, 12 хүн сураггүй алга болсон байна. Итали руу 37 цагаачийг тээвэрлэж явсан завь живсний дараа Тунисын эргийн хамгаалалтынхан 14 хүнийг аварчээ.

Үүнээс гадна,  Бямба гаригийн шөнө дахин таван хүний ​​цогцсыг оллоо гэж төрийн мэдээллийн агентлаг “TAP” мэдээлснээр амиа алдагсдын тоо 11 болжээ.

Энэ онд 1 мянга  гаруй цагаач Газар дундын тэнгисийг гатлах гэж байгаад амиа алдсан гэх таамаг бий. Уг таамгийг НҮБ-ын агентлаг болох Олон улсын цагаачлалын байгууллагаас гаргажээ.  Нас барсан болон сураггүй алга болсонд тооцогдох 1033 цагаачаас 960 нь живсэн гэж таамаглаж байна.

Тунисын завь Сфаксын бүсээс хөдөлж,  Махдиагийн Чеббагийн ойролцоох эргээс 40 милийн зайд живжээ.

Сфаксын эргэн тойрон дахь эргийн шугам нь Европт хүрэх найдвараар Газар дундын тэнгисийг гатлах гэж оролдож буй хүмүүсийн гол гарц болсон. Италийн Лампедуза арал нь Тунис, Сицилийн зүүн эргийн хооронд оршдог бөгөөд Хойд Африкаас Европ руу хүрэхийг оролддог хүмүүсийн очих газар юм.

ЕХ-ны хилийн агентлаг "Frontex"-ийн мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд Газар дундын тэнгисийн төв замаар 52 мянга "тогтмол бус нэвтрэлт" хийсэн бөгөөд гол төлөв Тунис, Египет, Бангладешаас ирсэн цагаачид байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж