Алдарт Ким Кардашианы тэрбумтан дүү Кайли найз залуу Травис Скоттоос хүүтэй болоод 7 сарын нүүр үзэв. Анх хүүгээ Уольф Вэбстер гэж нэрлээд байсан ч сарын дараа нэрийг нь солихоор болсон гэж мэдэгдээд байв. Гэвч яг хэн гэж нэрлэхээ одоо хүртэл шийдээгүй байгаа нь сонин.
Кайли Пүрэв гаригийн орой "THE LATE LATE SHOW”- д орооцох үеээрээ зөв нэр олдохыг хүлээж байгаа гэжээ. Тэрбээр хүүгээ Уольф гэж дуудмааргүй байгаа талаараа ярьсан ба зөв нэр олтол албан ёсоор солихгүй гэжээ.
Кайли "Түүний нэр одоо ч Уольф. Гадаал паспорт нь Уольф, гэхдээ энэ нь түүний нэр биш. Бид зүгээр л зөв нэр олдохыг байна. Бид түүнийг Уольф гэж дууддаггүй" гэж ярьжээ.
Эх сурвалж: Daily Mail Celebrity
Холбоотой мэдээ