Какүрюү Ананд өөрийн үзэсгэлэнгээ нээв

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Какүрюү Ананд өөрийн үзэсгэлэнгээ нээв

Какүрюү Ананд өөрийн үзэсгэлэнгээ нээв

Сумогийн их аварга Какүрюү Ананд намрын тэмцээний үеэр Рёогокү Кокүгикан сүмогийн музейд болох тусгай үзэсгэлэнгээ нээжээ.  Намрын сумо бөхийн тэмцээн энэ сарын 11-25-ны хооронд болж байгаа ба тэрбээр 10-нд үзэсгэлэнгээ нээсэн байна. Үзэсгэлэнд гурван ширхэг нүүр будалтын маваши, түүний дуртай кимоно, Японд оюутан болохыг хүссэн Монголоос илгээсэн захидал зэрэг 100 орчим эд зүйлсийг дэлгэн, олны хүртээл болгоод байна.  Какүрюү Ананд нээлтийн үйл ажиллагаа дээр “Хүн бүр өөрийн гэсэн дурсамжтай байдаг" хэмээн үг хэлсэн юм.

Какүрюү мастер өнгөрсөн жилийн хаврын тэмцээнээс хойш зодог тайлсан.  Тэрбээр  Муцү дэвжээг даргалж, хичээл зааж байгаа бөгөөд ирэх оны зургадугаар сарын 3-нд зодог тайлах барилдаан хийхээр төлөвлөжээ.  Тэрбээр  Комүсүбид буцаж ирсэн Муцү дэвжээний тэргүүн Киримаямаг намрын тэмцээнд амжилт гаргахыг хүсэж буй талаараа мөн ярьсан байна.

Эх сурвалж: DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж