Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Япон руу цахим халдлага үйлдэх нь олширчээ. Тухайлбал, энэ сарын эхээр “Killnet” нэртэй Оросын хакерын бүлэглэл Япон руу хэд хэдэн удаа халдав. Тэд Японы засгийн газартай холбоотой цахим хуудсууд, Токио Метро компанийн метроны сүлжээ, Нагояа боомт зэрэг тээврийн дэд бүтцийн системд халджээ.

Түүнээс гадна “JCB” зээлийн картын компани, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн “Mixi inc” компани, “Niconico” видео платформ гэх мэт газрууд халдлагад өртсөн байна.

Токио Метро болон Осака Метро компанийн цахим хуудсууд өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт нэвтрэх боломжгүй болсон. “Killnet” бүлэглэл Японы засгийн газрын цахим хуудсанд халдсан хэргээ хүлээснээс нэг өдрийн дараа энэ халдлага гарчээ. Тэд Лхагва гаригт 18:30 цагийн орчимд телеграмдаа Оросын эсрэг кампанит ажил зарласан Япон улстай дайн зарласан тухайгаа бичиж, бичлэг байршуулжээ. Удалгүй 19:00 цагийн үед Токиогийн метроны сүлжээг зогсооно гэж дахин нийтэлсэн байна.

Засгийн газартай холбоотой 23 цахим хуудсанд нэвтрэх боломжгүй болсон талаар засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно Лхагва гаригт мэдэгдсэн. Цахим хуудсууд одоо хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд ямар нэгэн мэдээлэл алдагдаагүй гэдгийг албаныхан нотолж байна.

Эх сурвалж: NIPPON

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж