“Опал” жүжгийн шторк цацагдлаа

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

“Опал” жүжгийн шторк цацагдлаа

“Опал” жүжгийн шторк цацагдлаа

"Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс "Хүн" театрт тоглох гэж буй. Уг жүжгийн шторк цацагдаж эхэллээ. Найруулагч М.Батболд "Намайг анх Москвад Театр урлагийн их сургуулиа төгсөөд эх орондоо ирэхэд Н.Ганхуяг багш маань энэ жүжгийг найруулах саналыг тавьж байсан. Энэ жүжгийг уншаад, бараг дипломоо хамгаалах гэж байсан. Гэсэн ч жүжгийн гол дүр олдохгүй байсан. Гол дүрийн Опалд хэн тоглохыг маш идэвхтэй хайж байгаад сүүлд О.Энхтуул эгчид санал тавьснаар энэ бүтээлийг найруулах том шалтгаан болсон. Энэ жүжгийн өөрийнх нь хэлбэр жүжигчний ур чадвар дээр тулгуурладаг учраас маш сайн багийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Тийм учраас гол дүрийн долоон жүжигчид маань тухайн дүрүүддээ яг тохирсон ур чадвартай, уран бүтээлчид байгаа" гэдгийг онцолж байв.

Жүжигчин О.Энхтуул бол "Опал" жүжгийн гол дүрд тоглож буй. Тэрбээр "Би Герман улсад 15 жил амьдарч байна. Тайзан дээрээ 13 жил гараагүй юм байна. Өнгөрсөн хугацаанд эх орондоо ирж, кинонд тоглож байсан. Би энэ удаа залуу уран бүтээлчидтэйгээ хамтран театрын тайзнаа дахин гарах гэж байгаад баяртай байна. Сэтгэл маш их догдолж байна. Театрын аз жаргалыг мэдрэх гэж байна. Найруулагч М.Батболд маань надад анх энэ жүжигт тоглох санал тавьсан. Дэлхийн аль ч улс оронд хүн хүнээ хайрлах сэтгэл дутагдаж, ганцаардалд автаж байна. Амьдралын нандин харилцааг энэ жүжгээр өгүүлсэн учраас энэ жүжигт маш их дурласан" талаар ярьж байсан юм.

Жүжгийн хувьд "Опал" гэж нэрлэсэн нь сарны үнэт чулуу гэж яригддаг. Үнэндээ хайрын чулуу гэдэг. Тийм учраас ийм ховор чулууны нэрээр нэрлэсэн тухай уран бүтээлчид хэлж байв. Жүжгийн гол дүрд Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн, О.Энхтуул гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээнэ.

“Орфей” театрын уран бүтээлчид энэ бүтээлээрээ өнөө цагийн хүмүүс бидэнд хамгийн ихээр дутагдаад байгаа итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахаар зорьж буйг уран бүтээлчид онцолж байв. Та бүхэн жүжгийн тасалбарыг ticket.mn сайтаас авах боломжтой юм байна. Жүжгийн тасалбар 120 мянга, 150 мянган төгрөгийн сонголттойгоор борлуулж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж