Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хатан хаан II Элизабет таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв.
Эмгэнэлд,
“Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан II Элизабет таалал төгссөнд хааны гэр бүл, Британийн ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.
Тэрээр 70 жилийн турш түүхэн цаг үеийн томоохон өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил, хүндрэл бэрхшээлийн үед Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудын тогтвортой байдлын бэлгэ тэмдэг, манлайлагч нь байж ирсэн билээ.
Түүний ариун үйл хэрэг бидний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.
Гүнээ хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх” гэжээ
Эх сурвалж: president.mn
Холбоотой мэдээ