“Гүйцэтгэл сайн багш өндөр урамшуулал авна”

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

“Гүйцэтгэл сайн багш өндөр урамшуулал авна”

“Гүйцэтгэл сайн багш өндөр урамшуулал авна”

Боловсрол шинжлэх ухааны яам ерөнхий боловсролын сургуулийн 29 мянга 324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг өнөөдөр /2022.09.12/ танилцууллаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 

-Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг орон даяар анх удаа зохион байгууллаа. Боловсролын чанарын үнэлгээ нь хүүхэд бүрд чанартай боловсрол олгож чадаж байгаа эсэхээр хийгдэж байгаа зүйл. Монгол Улсын Засгийн газрын энэ дөрвөн жилийн хугацаан дахь зорилго бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн хүрээнд 270 цэцэрлэг, 200 сургууль барьж ашиглалтад оруулах байсан. Энэ хүрээнд 2023 он гэхэд зорилт бүрэн биелэх боломжтой боллоо. Ийм учраас цаашид хүртээмж гэхээс илүү чанарын тогтолцоонд анхаарах хэрэгтэй байна. 2023 оны улсын төсөв нь боловсролын шинэчлэлийг эхлүүлсэн төсөл болсон. Ингэхдээ боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоотой болох юм.

Хичээлийн хоцрогдол нь цар тахлын улмаас болон цар тахлын өмнөх гэсэн хоцрогдол их байна. Ийм учраас чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ багш нарын ур чадварыг нэмэгдүүлэн бодох асуудлыг шинэчилж, батлах зайлшгүй хэрэгтэй боллоо.

Ингэхдээ төсвийн шинэчлэл хийгдэж гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан санхүүжилт хийгдэх болсон. Багш нарын цалингийн үндсэн цалин дээр гүйцэтгэлийн урамшуулал авах тогтолцоо руу энэ сарын 1-нээс эхлэн шилжсэн гэж хэлж болно. Багш нарыг дөрвөн шалгуураар үнэлж байна. Тухайлбал,

  • Сурагчдад боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц буюу сурлагын амжилт
  • Суралцагчийг төлөвшүүлэх, суралцагчтайгаа харилцах
  • Өөрийгөө хэр зэрэг хөгжүүлсэн
  • Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон хувь нэмэр гэсэн шалгуураар багш нараа зургаан түвшнээр шалгарууллаа.
  • Ингэхдээ 655 сургуульд багшилж буй 29324 багшид үнэлгээ хийсэн.

Нэгдүгээр ангилалд орж буй багш нарт үндсэн цалин дээр 25 хувийн урамшуулал, хоёрдугаарт 20 хувь, гуравдугаарт 15 хувь бол дөрөвдүгээрт 10 хувийн урамшуулал олгоно. Харин тав болон зургадугаар ангилалд орсон багш нарын цалингаас хасахгүй.  Монгол улсын хэмжээнд өндөр гүйцэтгэлтэй 947 багш байна. Хоёрдугаар түвшинд 2980 багш, гуравдугаар түвшинд 3351 багш тус тус байна.

Цэцэрлэгийн хоёр дахь элсэлтэд 3200 орчим хүсэлт ирсэн байна. Есдүгээр сарын 15-нд орох цэцэрлэгийн хүртээмж муу байгаа учраас хойшлогдохоор байна. Мөн сурах бичиг дээр хамтран ажилладаг компаниуд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан үнэд өөрчлөлт орсон учир хойшлогдоно.

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж