Дархлааны урвалаас зайлсхийх чадвартай омикроны шинэ хувилбар

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Дархлааны урвалаас зайлсхийх чадвартай омикроны шинэ хувилбар

Дархлааны урвалаас зайлсхийх чадвартай омикроны шинэ хувилбар

Энэтхэгт газар аваад буй омикроны дэд хувилбар BA.2.75 улам бүр мутацид орж буйг албаныхан анхааруулав. Ингэснээр ирээдүйд халдварлах чадвар нь улам өндөр болж, хүний дархлааны хариу урвалаас зайлсхийх чадвартай болж болзошгүй аж.

Энэтхэгийн мэргэжилтэн Ражеш Карякарте уг хувилбарыг мутацид орж буйг баталсан. Мөн Бээжингийн их сургуулийн дархлаа судлаач “BA.2.75.2 нь одоогоор туршиж үзсэн хамгийн хүчтэй дархлаанаас зайлсхийдэг мутаци” гэж жиргэжээ. Дэлхий даяарх шинжээчид BA.2.75.2-ыг судалж байна. Учир нь энэ хувилбар нь BA.4, BA.5-ыг орлож эхэлсэн байна.

Энэ хувилбар анх тавдугаар сард Энэтхэгт илэрсэн бөгөөд бусад дэд хувилбараас хамаагүй хурдацтай тархаж байв. BA.2.75 нь BA.2.75.2 хувилбарыг үүсгэсэн. BA.2.75.2 хувилбар одоогоор Энэтхэг, Чили, Их Британи, Сингапур, Испани, Герман зэрэг найман оронд тархаад байна.

Ирээдүйд дэд хувилбарууд гарч ирсээр байвал хуучин вакинууд хэрэггүй болж, шинэчлэх шаардлага гарч ирэхийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эх сурвалж: ECONOMIC TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж