У.Хүрэлсүх Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ

У.Хүрэлсүх Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ

Хойд Солонгосын төрийн мэдээллийн "KCNA" агентлагт өчигдөр нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.


Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын төрийн зөвлөлийн ерөнхийлөгч Ким Жон Ун есдүгээр сарын 9-нд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс мэндчилгээний илгээлт хүлээн авсан байна.

Уг илгээлтэд, БНАСАУ байгуулагдсаны 74 жилийн ойг тохиолдуулан Монголын Ерөнхийлөгч өөрийнхөө болон монголчуудын өмнөөс Ким Жон Ун болон түүнээр дамжуулан БНАСАУ-ын нөхөрсөг ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ уламжилжээ.

Илгээлтэд Монгол, БНАСАУ-ын ард түмэн эртний ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд хоёр улс түүхэн чухал цаг үед бие биенээ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай гэж бичсэн байна. Тэрбээр хоёр орны өмнөх удирдагчид хоёр орны харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, хувь нэмрээ оруулсанд баяртай байна гэв.

Тэрбээр, Монголын ард түмний дотны анд, Солонгосын ард түмний агуу удирдагч Ким Ил Сун хоёр орны орчин үеийн харилцааны бат бэх суурийг тавьж, Монгол Улсад хийсэн хоёр удаагийн найрсаг айлчлалыг Монголын ард түмэн зүрх сэтгэлдээ гүнээ нандигнаж байгааг тэмдэглэв. 

Монголчууд "Хүний сайныг ханилан байж таньдаг" гэж ардын зүйр цэцэн үг байдаг гээд хоёр орны ард түмний мөнхийн, бат бөх найрамдал өнгөрсөн 70 гаруй жилийн тайван бүтээн байгуулалтын үед ч, дайн тулааны эгзэгтэй үед зогсолтгүй хөгжиж ирснийг тэрээр онцоллоо. Өнөө үед хоёр орны харилцааг тууштай хөгжүүлж, өргөжүүлэх нь бидэнд хүнд үүрэг хариуцлага хүлээлгэж байна гэв.

БНАСАУ-ын хөгжил дэвшлийн амжилттай түүхийг бүтээсэн агуу удирдагч Ким Жон Унтай хамтран хоёр орны уламжлалт найрсаг, хамтын ажиллагааны харилцааг ирээдүйд шинэ агуулга, хэв маягаар баяжуулах хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаагаа хэллээ. Мөн  төрийн өндөр, дээд түвшиний харилцан айлчлал нь хоёр орны харилцааг хөгжүүлэх, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон.

Тэрбээр БНАСАУ-ын төрийн зөвлөлийн удирдагч Ким Жон Уныг үзэсгэлэнт Монгол оронд тааламжтай цагт айлчлахыг урьсан байна.

Тэрбээр их удирдагчийг  "Сувд шиг өглөөний амгалан тайван сайхан нутаг"-д зочилж, халуун дотно, найрсаг яриа өрнүүлж, хоёр орны харилцаанд хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр түр зуурын цар тахлыг дарсан даруйд хоёр талын өндөр түвшиний айлчлал хийх сайхан боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна гэв. 

Хоёр тал түүхийн сорилт, сорилт бэрхшээлийг хамтын хүчин чармайлтаар даван туулж ирсэн хоёр орны уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны харилцаа цаашид бүс нутгийн энх тайван, хөгжил, хөгжил цэцэглэлтийн төлөө улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Тэрбээр Ким Жон Унд улс орноо удирдаж, хөгжүүлэх хариуцлагатай үйлд нь амжилт хүсч, гэр бүлд нь аз жаргал ерөөжээ. Тэрээр мөн хичээнгүй, урам зоригтой Солонгосын ард түмэнд хөгжил дэвшил, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
34
ХахаХаха
26
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж