"Орос, Монголын хамтарсан III сургууль 100 хувь Монголын өмч"

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

"Орос, Монголын хамтарсан III сургууль 100 хувь Монголын өмч"

"Орос, Монголын хамтарсан III сургууль 100 хувь Монголын өмч"

Орос, Монголын хамтарсан III сургуулийн захирлын асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.09.12/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл ямар нэгэн байдлаар хамт олноо өдөөн хатгаж байна. Би олон нийтийн сүлжээнд өчигдөр /2022.09.11/ сургуулийнхаа хамт олныг турхирч, багш болон эцэг эхчүүдийг долоо хоног бүр жагсаал цуглаан хийх ажлыг хийж байсан тухай мэдээлэл ирсэн учраас олон нийтэд ил болгосон. Ер нь Монгол Улс тусгаар тогтносон улс. Тийм учраас Засгийн газар, БШУ-ны сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэж аль ч улсын Элчин сайдын яам мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын  тусгаар тогтнолд халдаж буй хамгийн болчимгүй үйлдэл гэж ойлгож байна. Удахгүй Монголын Гадаад харилцааны яамнаас энэ асуудалд албан бичиг гаргах байх. Энэ талаар ярилцаж байгаа гэж ойлгосон.

Тиймээс энэ сургуультай холбоотой асуудалд цэг тавьсан. Энэ талаар дахин сөхөх ёсгүй. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Орос, Монголын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлд багтдаг.

Цаашдаа энэ асуудлаар дэд сайд мэдээлэл өгнө. Тэрбээр өчигдөр сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзсан байна лээ. Бидний зүгээс сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилготой байгаа.

Өнөөдрийн байдлаар Орос, Монголын хамтарсан III сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд бий. ОХУ-аас нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулж буй урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдээс авдаг бол 16 хувийг ард түмний татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг. Тиймээс хувьсах зардал болон өмчийн хэлбэрт нэг ч төгрөг гаргаагүй байж Засгийн газрын шийдвэрийн эсрэг байр суурь илэрхийлэх ёсгүй гэдгийг хатуу хэлье" гэсэн юм.

"ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС ТӨЛБӨР МӨНГӨ АВЧ БАЙГААГ ЯМАР ХУУЛЬ ДҮРМЭЭР ЗОХИЦУУЛЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ"

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД Г.ГАНБАЯР:

-Орос, Монголын хамтарсан III сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхэд тодорхой асуудал үүссэн. Тус сургуулийн захирал багш, эцэг эхчүүдээ жагс, цугла гэж цаас бэлдээд өгч байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын 154 багштай уулзсан. Цаашдаа хуулийг хэрэгжүүлэх ёстой. Энэ сургууль 1992 онд байгуулагдах үедээ хоёр улсын Засгийн газрын хамтарсан гэрээгээр Монгол Улс захирлын томилгоотой холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэж тодорхой заасан байдаг. Өнөөдөр энэ гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж буй. Хоёрдугаарт, наймдугаар сард ОХУ-ын Гэгээрлийн яамны ажлын хэсэг Монголд ирээд энэ сургууль дээр ажиллахдаа тодорхой асуудлуудыг тавьсан юм билээ. Эцэг эхчүүдээс төлбөр мөнгө авч байгааг ямар хууль дүрмээр зохицуулж байгаа нь тодорхойгүй. Энэ бүх зүйлийг тодруулах шаардлагатай байгаа.

Ж.Соронзон захирлыг оронд Б.Болор гэж хүнийг томилох шийдвэр гарсан. Ажлын хэсэг сургууль дээр очиж ажиллахад баахан хэрүүл маргаан үүссэн юм билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
80
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж