Банкны зээлээ "тэтгэж", эдийн засгаа дэмжье! | News.MN

Банкны зээлээ "тэтгэж", эдийн засгаа дэмжье!

Банкны зээлээ "тэтгэж", эдийн засгаа дэмжье!

Банкны зээлээ "тэтгэж", эдийн засгаа дэмжье!

Өргүй хүн өвсөнд хаясан зүү мэт ховор цаг. Асар их баялагтай Монгол Улсын иргэд өрөөс өрийн хооронд, зээлээс зээлийн дарамтад балбуулсаар өдөр хоногийг аргацаан амьдарч байна. “Өртэй хүн өөдөлдөггүй” гэж эрт ярьдаг байсан бол өдгөө зээл авч чадаж байвал “өдрийн од” шүүрсэн мэт баярладаг болсон. “Май” гээд гаргах бэлэн мөнгөгүй иргэдийн амьдралд арилжааны банк болон санхүүгийн байгууллагууд шиг “сайн туслагч” байхгүй байгаа нь нууц биш.

Энэ жилийн хувьд банкууд иргэдэд асар их "харамч" загнав. Хүүхэд багачуудын хичээл сургууль, оюутан залуусынхаа төлбөрт нэмэрлэх зорилгоор зээл авахаар найдаж байсан ч банкууд тэдэнд гараа сунгасангүй.

Монголын банкны холбооноос системийн нөлөө бүхий таван банкны санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн, өөрөөр хэлбэл актив буюу хөрөнгө гурван хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар мэдээлсэн. Гэвч банкууд зээлээ хумьсан нь иргэдийн амьдралд “хүнд цохилт” болж байна.

Зээл хумьсан шалтгаанаа банкны салбарынхан эрсдэлээс урьдчилан сэргийлж авсан бодлогын арга хэмжээ гэж тайлбарлаж буй юм.

Иргэдийн зээлийн чанар өнгөрсөн 2021 оны сүүлээр нэлээн муудсан бол 2022 оны эхний хагаст чанаргүй зээл тодорхой хувиар буурч, цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрсэн нь хүлээлтээс давсан үр дүн болсон. Банкны салбарын хэмжээнд 10 зээл тутмын нэг нь чанаргүй болж буй. Тээвэр ложистикийн хүндрэлээс шалтгаалан уул уурхайн салбарын зээлийн эргэн төлөлт удааширч, энэ салбарын 10 зээл тутмын гурав нь чанаргүйджээ.

Банкуудын зээл олголтын "зогсонги" төлөв гадаад орчны тодорхойгүй байдал хэр удаан үргэлжлэхээс шалтгаална гэж салбарынхан хэлж буй. Гэвч түүнийг хүлээлгүй, төр засгаас нэн яаралтай иргэдийн “гол туслагч” болсон банкуудын үйл ажиллагаанд нэмэр болох бодлогын тодорхой арга хэмжээ зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатайг энд онцлон дурдъя.

Статистик мэдээллээс харахад, 2022 оны эхний долоон сарын байдлаар иргэд банкуудаас цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл ихээр авчээ. Банкууд иргэдэд хэрэглээний зээл түлхүү олгосон бол худалдааны салбараас бусад салбарт зээл олголт буурсан үзүүлэлттэй байна.

Тухайлбал, банкууд 2022 оны II улиралд цалин, тэтгэврийн зээл 1,061, хадгаламж барьцаалсан зээл өсч 1,463, картын зээл 276, автомашины зээл 17 тэрбум төгрөг олгожээ. Банкуудын II улиралд олгосон зээлээс харахад уул уурхайн салбарт 2022 оны эхний долоон сард 532, боловсруулах үйлдвэрлэлд 528, барилгын салбарт 471, худалдаанд 2.933, үйлчилгээний салбарт 856 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Монгол Улсын эдийн засгийг дэмжих гол хөдөлгүүр нь банкны зээл хэвээр байгаа энэ үед эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэх нь иргэдийн валют худалдаж авах сэдлийг нэмэгдүүлж буй. Хүнс болон тээврийн үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлсөөр байна. Импортын барааны үнийн өсөлт валютын нөөцөд дарамт болж буй юм.

Зээлийн хүү тогтвортой ч хадгаламжийн хүү аажмаар нэмэгдэх төлөвтэй байна. Төв банкнаас гадаад, дотоод эдийн засгийн нөхцөлд үүсч буй тодорхой бус байдлаас шалтгаалан бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь зээлийн хүү аажмаар нэмэгдэх хүлээлт бий болгож буйг эдийн засагчид анхааруулж байна.

Цаашид хил, гаалийн нөхцөл байдал хүндрэлтэй, Орос-Украины дайн удаан үргэлжилбэл манай улсын хувьд ирэх улирлуудад эдийн засгийн өсөлт агших эрсдэл өндөр. Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн түвшин өндөр буй нь цаашид хадгалагдах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-12 46.147.101.102

95873975 ) Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү —-> https://cutt.ly/girl01646

Avatar

boloroo 2022-09-12 59.153.112.80

🙁biznes erhlegchdee bodmoor ymaa jijig tom biznes hmaagui zeelee tawichwal bs uchirtai bolno shvvdee zeelee hezee tawih we bankuudaaaaaa 😟

Avatar

Зочин 2022-09-12 202.179.3.185

Иргэдийг ядууралд оруулж байгаа зүйл бол банк

Avatar

Зочин 2022-09-12 202.179.3.185

Иргэдийн мөнгийг идэж2 идчихээд одоо хуцажгаана биз.

Avatar

Зочин 2022-09-12 66.181.160.13

Хэрэглээний зээлээ өгөч эхлэхгүй юм уу ажил нь хөрсөн дээрээ буудаг байгаасай

Avatar

Зочин 2022-09-12 202.9.46.171

bankuud zeel uguhgui blaa geed irgeded hohirolgui, harin ch ashigtai. zeelee olgood bval irgeded hohiroltoi, zeelgui bol irged urund orj bankniihiihniig bayauuulahgui, zeel avahgui bh ni eeer shvv, zeeliin huu nemegdeh tusam zeel ogtoos avahgui baih heregtei.

Avatar

Зочин 2022-09-12 202.131.230.218

Хумьсан ч дээр манай монголд байгаа банкнуудын зээлийн хүү гадаадын банкуудтай харьцуулахад хамаагүй өндөр ер нь банк гэхээсээ илүү мөнгө хүүлэгч гэвэл бараг таарна ялангуяа ХААН банк

Avatar

Алтан 2022-09-12 202.21.109.59

Улсаас банкнуудад хөнгөлөлтэй зээл олгож зах зээл тэлэх хэрэгтэй. Хүмүүс мөнгөгүй бол бүх бизнёс зогсоно. Улсын төсөвт одоо их мөнгө орж ирнэ түүнээсээ банкинд зээлэх хэрэгтэй. Улсын төсөвөөс сургууль цэцэрлэгээс бусад барилгыг хязгаарлаад банкны зээл нэмэх хэрэгтэй. Инфляци нэмэгдэх байх. Гэхдээ инфляци нэмэгдэх нь дандаа муузүйл биш . Зах зээл тэлнэ. Хүмүүс мөнгөтэй болно . Хүмүүсийн өр хөнгөрнө. Цалингаа индёксиээр байнга нэмэх хэрэгтэй. Барууны орнууд байнга цалин нэмдэг тул хүчтэй хямрахгүй

Avatar

Өр хийгээд зэлээ ялгая 2022-09-12 202.21.121.133

Зээлээ төлж чадаагүй бол өр болж хувирдаг. Зээлээ төлж барагдуулах нөхцөл нь өөрөө бий эсэх ньчухал асуудал. Макро эдийн засгийн реформ хийх нь чухал…

Avatar

Зээлдэгч 2022-09-12 202.126.90.94

Энэ улсад хамгийн ашигтай бизнес бол банк, ббсб,ломбард.эмнэлэг эмийн сан бар сав шүү дээ…банкныхан зээлийн хүүгээ өсгөх гээл боож хааж бгаа нь тодорхой

Avatar

1 2022-09-12 202.21.102.222

Bank shig novshiin baiguulaga baihgui, banknii zeel shig hereggui zuil baihgui geed shuugiad baisiin bishuu. kkk

Avatar

Одоо банкууд зээл ээ олгоод, хилээ нээгээд ковидын хуулиа цуцлавал эдийн засаг сэргэнэ 2022-09-12 202.9.46.41

Одоо банкууд зээл ээ олгоод, хилээ нээгээд ковидын хуулиа цуцлавал эдийн засаг сэргэнэ

Avatar

Зочин 2022-09-12 202.126.88.81

манай хил нээлттэй л байгаа шүү дээ. хятад л нээхгүй байна

Avatar

Зочин 2022-09-12 202.55.191.130

Манайх хилээ хаадаг баатар болоод аягүй байж байгаад за за одоо нээлээ та нар ор гэсэн чинь нөгөө улсууд уучлаарай та нарыг бид оруулахгүй гэсэн хха

Avatar

Иргэн 2022-09-12 64.119.26.95

Банкууд иргэдэд хэрэглээний зээл олгосоор байгаад эдийн засгаа дампууруулж байгаа юм. Уг нь аж ахуйн нэгжүүдэд зээл олгож тэд баялагаа бүтээж ,ажиллагсадынхаа цалинг нэмж явах ёстой юм. Хамгийн наад захын жишээ гэхэд автомашины зээл олгосоор түгжрэл дээд цэгтээ тулаад байна. Баялаг бүтээдэггүй зээл балрахын цондон.

Avatar

Иргэн 2022-09-12 202.126.90.2

Банкууд зээлээ өгөхгүй бол байгаад хэрэггүй ш дээ! Эдийн засаг талаасаа харвал дампуурчихсан юмаа даа! Уул уурхайд өгсөн зээл 35% барилга орон сууцых 25% нь найдваргүй зээл гээ биздээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж