Есдүгээр сарын 11-ний халдлагад өртөгсдийг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 11-ний халдлагад өртөгсдийг хүндэтгэв

Есдүгээр сарын 11-ний халдлагад өртөгсдийг хүндэтгэв

АНУ-д есдүгээр сарын 11-ний террорист халдлагад гурван мянга орчим хүн амь насаа алдсан эмгэнэлт өдрийг дурсав.  Халдлага болсны 21 жилийн ойн өдөр буюу Ням гаригт Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн хуучин барилгад хохирогчдын төрөл төрөгсөд цугларчээ. Тэдний олонх нь цэцэг өргөж, дурсгалын хөшөөнд бичээстэй хайртай хүмүүсийнхээ нэрсийг гартаа барьсан байна.

Хуучин "WTC"  талбайд болсон дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцогчид чимээгүй зогсож хүндэтгэл үзүүлжээ.  Хохирогчдын нэрийг мөн чангаар уншсан байна.

Халдагчид  2001 оны есдүгээр сарын 11-нд зорчигч тээврийн дөрвөн онгоц барьцаалсан. Тэдний хоёр нь "WTC"-ийн ихэр цамхаг руу, нөгөө нь Виржиниа мужийн Арлингтон дахь Пентагон руу нисчээ.  Сүүлийн  онгоц нь зорчигчдын бослогын дараа Пенсильвани мужийн Шанксвилл хотын ойролцоох талбайд осолдсон аж.

Нью-Йорк дахь халдлагын дурсамжийг хадгалах зорилготой музейг өнгөрсөн сард Covid-19-ийн тахлын үеэр ирц буурсантай холбоотой санхүүгийн хүндрэлээс үүдэн хаасан байна.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж