Хаагдсан сургуулиудын ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Хаагдсан сургуулиудын ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоожээ

Хаагдсан сургуулиудын ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоожээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 13 дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг зогсоож, хаана гэж мэдэгдсэн. Тэгвэл эдгээр дээд сургуулийн ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоож, өөр сургуулиудтай нэгдсэн байна. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Тус сургуулийн багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээсэн бөгөөд оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцах боломжтойг албаныхан хэлж буй.

Тухайлбал,

  • Газарчин дээд сургууль,
  • Зүүн хүрээ коллеж,
  • Маргад дээд сургууль,
  • Монголын менежмент, технологийн дээд сургууль,
  • Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль,
  • Номэра дээд сургууль
  • Рафлекс олон улсын институтын Улаанбаатар дахь салбар сургууль,
  • Түшээ дээд сургууль,
  • Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль,
  • Чингис хаан дээд сургууль,
  • Улаанбаатар эрдэм сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль
  • Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
  • Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль зэргийн үйл ажиллагааг зогсоожээ.

Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг “Газарчин” дээд сургууль үйл ажиллагаагаа зогсоосон байна. Харин байгаль орчны гэх тодотголтой “Эко Ази” дээд сургууль “Шинээр оюутан элсүүлж байгаа бөгөөд Улаанбаатар эрдэм их сургуулийн бүрэлдэхүүн сургууль учраас үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа” гэв.

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байрладаг “Далай ван” коллеж болон “Түшээ” дээд сургууль нь Идэр их сургуультай нэгтгэсэн. Тодруулбал, “Далай ван” коллежийг “Идэр” их сургуулийн салбар сургууль болгон нэгтгэх салбарын сайдын тушаал 2022 оны тавдугаар сарын 19-нд гарсан бол “Түшээ” дээд сургуулийг нэгтгэх тушаал 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарчээ.

Харин БШУ-ны сайдын тушаалаар Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэх шийдвэр гарсан. Гэвч Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль эл шийдвэрийг эсэргүүцэж БШУЯ-г шүүхэд өгсөн юм. Энэ талаар болон сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх талаар тус сургуулиас тодруулахад “Сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бусад асуудлын талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж