Токиогийн олимпийн хахуулийн дуулиан улам гүнзгийрэв

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Токиогийн олимпийн хахуулийн дуулиан улам гүнзгийрэв

Токиогийн олимпийн хахуулийн дуулиан улам гүнзгийрэв

Токио 2020 зуны олимпийн наадамтай холбоотой хахуулийн дуулиан Японд дахин олимп зохион байгуулах уу үгүй юу гэсэн асуултыг дагуулав. Токиогийн наадмын зохион байгуулагч Харүюки Такахашиг өнгөрсөн сард авлигын хэргээр баривчилсан. Тодруулбал, компаниудыг наадмын албан ёсны ивээн тэтгэгч болгоход нь тусалсныхаа хариуд авлига авсан гэж Такахашиг буруутгаж байна.

Саппоро хотын дарга Кацухиро Акимото, Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч Ясухиро Ямашита нар энэ сарын сүүлээр Олон улсын олимпийн хорооны төв байранд уулзаж, Саппоро 2030 өвлийн олимпийн талаар санал солилцох байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт эл уулзалтыг цуцалжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт олон нийтийн санааг зовоосон асуудалд анхаарлаа хандуулж, авлигаас ангид цэвэр тендер явуулна гэж амлан, хамтарсан тунхагт гарын үсэг зурсан юм.

Цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн ийм цаг үед олимпийн наадам зохион байгуулах хэрэг байна уу гэж иргэд дургүйлхэж байтал хахуулийн дуулиан нэмэгдэв. Олимпийн наадамтай холбоотой маргаан Японы томоохон сонинуудыг дүүргэж, прокурорууд ч мөрдөн байцаалт явуулж байна. Тухайлбал, хахуулийн асуудлаа шийдэх хүртэл Саппорогийн олимп зохион байгуулах саналаа азнахыг Асахи шинбүн сонинд уриалжээ. Токиогийн олимп эхлэхээс хоёрхон сарын өмнө тус сонин мөн л олимпоо цуцлахыг шаардаж байв.

Саппоро хот Хоккайдо арал дээр оршдог. Хоккайдогийн иргэдээс энэ оны эхээр олимпийн наадам зохион байгуулах эсэх дээр санал хураалт явуулжээ. Санал хураалтын дүнгээр иргэдийн дийлэнх нь наадмыг дэмжсэн болох нь тогтоогджээ. Харин Саппоро хот бүх нийтийн санал асуулга явуулахыг эсэргүүцэж байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж