Хунтайж Харригийн хүүхдүүд ханхүү, гүнж цолыг хүртэх эрхтэй болов

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Хунтайж Харригийн хүүхдүүд ханхүү, гүнж цолыг хүртэх эрхтэй болов

Хунтайж Харригийн хүүхдүүд ханхүү, гүнж цолыг хүртэх эрхтэй болов

Хатан хаан II Элизабет нас барснаар Уэльсийн хунтайж Чарльз хаан болов. Хаан титэмийг зүүхийн өмнө тэр хэд хэдэн уламжлалыг гүйцээх ёстой байдаг. Хаанд өргөмжилсөн хэдий ч бэлтгэл ажилтай холбоотойгоор титэм зүүх ёслол удаашрах нь бий. Тухайлбал Хатан хаан II Элизабет 1952 оны хоёрдугаар сард хаан ширээг залгамжилж авсан ч 1953 оны зургадугаар сар хүртэл титмээ хүлээж аваагүй юм.

Гэгээн Эдвардын титэм буюу хааны титэмийг 1661 онд цул алтаар бүтээжээ. Титэмийг зөвхөн хаан ширээнд албан ёсоор залах мөчид л өмсөх ба дор хаяж 2.23 кг жинтэй.

Титэм зүүх ёслол нь төрийн ёслолд тооцогдох ба засгийн газраас мөнгө хөрөнгийг нь гаргадаг. Ёслолын үеэр титэмээс гадна бэлгэдэлт бөмбөрцөг болон таягийг шинэ хаан хүлээж авна. Цул алтан титэмийг Кентерберигийн хамба Хаан III Чарльзийн толгойд зүүх болно.

Хаан III Чарльзын эхнэр Камиллаг хааны хатанд өргөмжлөв. Кембрижийн гүн байсан хунтайж Уильям нь Корнуолл, Кембрижийн герцог цолтой болжээ. Ийн өргөмжлөгдсөнөөр тэр жилд сая сая доллар авах эрхтэй болно. Кембрижийн гүнгийн авхай байсан Кэйт одоо Уэльсийн гүнж болсон бөгөөд энэ цолыг Уильямын ээж Диана гүнж хамгийн сүүлд эзэмшиж байв. Уильям, Кэйт нарын хүүхдүүд Жорж, Шарлотт, Луис нар одоо Уэльсийн ханхүү, гүнж цолтой болжээ.

Том хүүгийн хүүхдүүд гэдэг утгаараа Жорж, Шарлотт, Луис нар төрөхдөө л ханхүү, гүнж цолтой төрсөн. Харин хоёр дахь хүү Харригийн хүүхдүүдийн хувьд одоо л ханхүү, гүнж цолыг хүртэх гэж байна. Тэд вангийн гуч учраас төрөхдөө цол хүртээгүй аж.

Албан ёсоор хаанд өргөмжлөх ёслол Бямба гаригт Лондон дахь Гэгээн Жеймсийн ордонд болсон. Уг үйл ажиллагаанд үе үеийн парламентын гишүүд, зарим төрийн албан хаагч, Хамтын нөхөрлөлийн дээд комиссарууд, Лондон хотын дарга тэргүүтэй хүмүүс оролцжээ. Ёслолд  700 гаруй хүн оролцох эрхтэй байдаг ч цаг хугацаа давчуу тохиолдолд заавал энэ тоонд хүргэх албагүй юм.

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан III Чарльз нь Кэмбриж дэх Тринити Коллежийг бакалаврын зэрэгтэй дүүргэж, Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчинд 1971-1976 онд алба хааж байв. Тэр 1981 онд Диана гүнжтэй гэрлэсэн боловч ээдрээтэй харилцааны улмаас 1992 оноос тусдаа амьдрах болжээ. Диана гүнж 1996 онд хунтайжийг Камиллатай холбоотой болохыг илчилснээр тэд гэрлэлтээ цуцлуулсан. Диана гүнжийг 1997 онд авто ослоор нас барснаас хойш найман жил хүлээсний эцэст Камилла, Чарльз нар гэрлэжээ.

Эх сурвалж: BBC, PEOPLE, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж