Зэсийн баяжмалын экспорт 87 хувийн гүйцэтгэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Зэсийн баяжмалын экспорт 87 хувийн гүйцэтгэлтэй байна

Зэсийн баяжмалын экспорт 87 хувийн гүйцэтгэлтэй байна

Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээ оны эхний долоон сард 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 23.9 хувиар буурчээ. Энэ нь улсын нэгдсэн төсвийн орлогын 22.7 хувийг бүрдүүлсэн байна. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, алт, нүүрс, цайрын салбараас бүрдүүлсэн орлого өссөн бол зэс, төмрийн хүдэр, хайлуур жоншных бууралттай байгаа аж.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт оны эхний найман сард 6.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 41 хувиар өсчээ. Нийт экспортын 86 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ 14.9 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өссөн бол зэсийн баяжмалынх 0.98 сая тонн болж, жилийн дүнгээр 9.3 хувиар, мөн 2020 оны мөн үеэс 7.9 хувиар өсчээ.

Энэ жил нийт 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортлохоос гүйцэтгэл 87.5 хувьтай байгаа бол нүүрсний экспортын гүйцэтгэл 82.7 хувьтай байгаа аж.

Дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт буурав. Зэсийн хамгийн том хэрэглэгч болох БНХАУ цар тахлаас сэргийлэх зорилгоор томоохон аж үйлдвэрийн хотуудад хөл хорио тогтоосноор тус улсын аж үйлдвэрийн салбарын борлуулалтын менежерийн индекс сүүлийн саруудад агшиж, зэсийн эрэлт буурчээ.

Нэг тонн зэсийн үнэ 2022 оны зургадугаар сард дунджаар 9024 ам.доллар байсан бол долдугаар сард 7525 ам.доллар болж унасан байна. Нийлүүлэлт талаас Чили улсад усны хомсдол, Австрали улсад ажиллах хүчний хомсдол үүссэн хэдий ч зэсийн эрэлт нийлүүлэлтээ давж буурчээ.

Зэсийн үнэ дунджаар 2022 онд 9282 ам.доллар/тонн, 2023 онд 9142.3 ам.доллар/тоннд хүрэх хүлээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж