Цэргийн тагнуулын газрын даргаар томилогдсон А.Ганбат гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Цэргийн тагнуулын газрын даргаар томилогдсон А.Ганбат гэж хэн бэ?

Цэргийн тагнуулын газрын даргаар томилогдсон А.Ганбат гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Тагнуулын ерөнхий газрын харьяанд байсан Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний бүтцэд шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийн тушаалаар Цэргийн тагнуулын газрын даргаар Хошууч генерал А.Ганбатыг томилсон байна.

А.Ганбат нь 2019 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар ЗХЖШ-ын даргаар томилогдож, мөн оны есдүгээр сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.

Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын "дургүй"-г хүргэсэн учраас ийн ажлаа өгсөн гэх яриа улс төрийн хүрээнд гарч байв. Мөн хошууч, генерал А.Ганбат нь өмнө нь 2010 онд ЗХЖШ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа ОХУ-ын Анагаахын сургуульд сурдаг хүүгээ Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123-р ангид ажилладаг мэтээр баримт бүрдүүлж, цалинжуулдаг байсан, БНХАУ-д сурдаг хүүг нь мөн Зэвсэгт хүчний өөр нэгэн ангиас цалинжуулдаг гэсэн хэрэгт буруутгаж байсан бөгөөд тэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд төрсөн, 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

Улмаар 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хаажээ.

Мөн,

  • Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч,
  • БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер
  • Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга
  • Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч
  • ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч
  • БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга
  • ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга
  • Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга
  • ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга
  • Ерөнхий зориулалтын цэргийн командлагч
  • Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ.

Түүнд 2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цол хүртээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж