“UFC” Хатан хаанд хүндэтгэл үзүүлэх үед үзэгчид дургүйцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

“UFC” Хатан хаанд хүндэтгэл үзүүлэх үед үзэгчид дургүйцлээ илэрхийлэв

“UFC” Хатан хаанд хүндэтгэл үзүүлэх үед үзэгчид дургүйцлээ илэрхийлэв

Лас Вегас хотын "T-Mobile Arena"-д болсон шууд "ММА" тэмцээний үеэр "UFC"-ийн зүгээс  Хатан хаан II Элизабетад хүндэтгэл үзүүлсэн юм.  Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан тэрээр  Пүрэв гаригт Шотландын Абердиншир дэх Балморал шилтгээнд таалал төгссөн.

Хатан хаан || Элизабетын зургийг 20 мянган  хүний ​​багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд "Хатан хааны гэгээн дурсгалд зориулав" гэсэн тайлбартайгаар  том дэлгэцэн дээр байршуулсан  байна. Цугласан олон  хэсэг чимээгүй байж, гашуудлаа илэрхийлэхийн оронд "АНУ! АНУ! АНУ!" хэмээн хашхирч, зарим нь дургүйцлээ илэрхийлэн "Бүү!" гэх мэтээр орилж байжээ. Байлдааны спортын салбарт зах зээлд тэргүүлэгч UFC ч мөн адил твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн боловч  олон нийтийн мэдээллийн суваг тус жиргээн  устгасан байна. "Twitter"  хэрэглэгчид тайлбар өгөх боломжгүй гэжээ.

Олон нийтийн сүлжээгээр Хатан хааны зураг гарах үед үзэгчид хашхирсан явдлыг Их Британи АНУ-ыг колоничилж байсан үетэй холбон, тайлбарлажээ.

Эх сурвалж: Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж