Германы Төрийн нарийн бичиг айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Германы Төрийн нарийн бичиг айлчилж байна

ХБНГУ-ын Эрүүл мэндийн яамны парламентийн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Аннет Видман Мауц Монгол Улсад айлчилж байна. Түүний айлчлал энэ сарыг 26-ныг хүртэл үргэлжлэх юм. Айлчлалын эхэнд хатагтай Мауц Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай уулзаж, ярилцжээ. Одоо Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, тоног төхөөрөмж гардуулах юм байна. Мөн тэрбээр Герман-Монголын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтанд оролцоно. Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн Зүрх судасны төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Төв аймгийн Эрдэнэ сумын эмнэлэгт мөн зочлох аж. Хөтөлбөрт тусгаснаар хатагтай Мауц Монгол Улсын Их хурлын дэд дарга, Төсвийн байнгын хорооны гишүүд болон Монгол-Германы парламентийн бүлгийн төлөөлөлтэй уулзах юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж