"Хорь гаруй эзэнгүй амьтныг үрчлүүллээ"

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

"Хорь гаруй эзэнгүй амьтныг үрчлүүллээ"

"Хорь гаруй эзэнгүй амьтныг үрчлүүллээ"

Амьтан авраад эзэнтэй болгох үйл ажиллагааг хариуцлагатай, албан ёсны, үр дүн сайтай болгох зорилгоор “Adoption Day” өдөрлөгийг “Азтай Савар” ТББ, “Топ Моторс”-той хамтран энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгт нийт 20 гаруй эзэнгүй амьтныг үрчлүүлэхээр ажилласан бөгөөд амьтан тэжээх талаар анхан шатны мэдлэг олгох сургалт, мэдээллийг хүргэсэн юм.

“Азтай Савар Амьтанд Хайртай Залуус” ТББ нь хүн болоод гэрийн тэжээвэр амьтдад ээлтэй эерэг, энэрэнгүй нийгмийг цогцлоох зорилгын хүрээнд 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Уг байгууллага нь сайн дурын үндсэн дээр байгуулагдан өдгөө 60 гаруй сайн дурын ажилтантайгаар үйл ажиллагаа явуулаад буй.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 220-250 мянган өрх гэртээ амьтан тэжээдэг.

Албан бус тоогоор 300-320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо баримт бий. Нийслэлд гэхэд жил бүр 80-90 мянган нохой, муурыг буудаж устгахдаа дунджаар 1.2-1.8 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулдаг. Гэвч хүмүүсийн хариуцлагагүй байдал, тэжээх, үржүүлэхэд тавигдах хяналт шаардлага дутмагаас болж жилээс жилд эзэнгүй амьтдын тоо бууралгүй, төсвийн мөнгийг хэрцгий үйл ажиллагаанд, үр дүнгүйгээр зарцуулж байгаа хэрэг болж байна. Иймээс олон нийтэд амьтан тэжээх, үрчилж авахыг сурталчлан таниулах, хэрхэн зөв, хариуцлагатай тэжээх талаар эерэг зөв ойлголтыг түгээх зайлшгүй чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж