Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар өнөөдөр /2022.09.11/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.
Талууд хоёр орны харилцаа нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний суурь зарчим болон даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгад суурилж буйг онцлон тэмдэглэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох ажил ахицтай байгаа гээд энэ боомт ашиглалтад орсноор төмөр замыг зохицуулах хэлэлцээр байгуулах шаардлага үүсэх учир энэ хүрээнд 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” зэрэг холбогдох зарим баримт бичгийг шинэчлэн байгуулах, нэмэлт, өөрчлөлт хийх ажлыг эхлүүлэхэд БХАТИХ-ын зүгээс анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.
Мөн тэрбээр далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд худалдаа, эдийн засгаа эрчимжүүлэхэд далайд гарц, тээврийн таатай орчин нэн чухал. Иймд хоёр талын 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг БХАТИХ аль болох хурдан соёрхон батлах санал тавиад энэ нь хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болохыг онцлов.
Уул уурхайн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналтай байгаагаа хэллээ.
БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монголын талын тавьсан хүсэлтийг чухалчлан үзэж байна гээд онцгой анхаарал хандуулан дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Талууд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа тэмдэглээд, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих, гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих зэрэг төслүүдийг урагшлуулах чиглэлээр санал солилцов.
Хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын дарга нар олон улсын харилцааны харилцан сонирхсон зарим асуудлаар ярилцав. Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг БХАТИХ-ын Тэргүүлэгчдийн дарга урив.
УИХ-ын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд явагдаж, талуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааг урагшлуулан хөгжүүлэх болон хууль тогтоох байгууллагууд хоорондын тогтсон харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо.
БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Зочин 2022-09-11 46.147.101.102
82997546 ) Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү ->>>> https://cutt.ly/girl01646
Зочин 2022-09-11 202.72.245.125
100 сая тн нүүрс зарна гээчээ юун бага юм Тэр гэрээ хэлэлцээрээ яаралтай байгуулж хууль эрх зүйгээ зөв бизнес чиглэлтэй болго Ард түмний төлөөлөл юм бол хийх ажлаа хий
Зочин 2022-09-11 150.129.140.247
залхуу хулчгар ардтай, тонуулчин урагшгүй удирдлагтай байсан цагт хичнээн их баялагтай байгаад ч гай л болохоос тус болохгүй
Зочин 2022-09-11 203.91.115.51
Одоо л чухам бар болдог цаг ирэх нь. Ойжоо хэтрүүлээгүй байна. Гайхалтай. Өмнөд хөршдөө баярлалаа. Найрамдал мандтугай!
Зочин 2022-09-11 202.126.90.140
Нүүрс Монголыг аварч байна шүү
. Өвөг дээдсийн минь үлдээсэн Газар шороо.
Х.Ганбаатар 2022-09-11 139.5.216.137
БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээг 40-70 сая тонн болгох тохиролцоо улс төрийн түвшинд, дээд хэмжээнд хийсэн бол одоо биелэлтийг хангахад ажилд Засгийн газар хувийн хэвшилтэйгээ хамтран шуурхай орж хөөцөлдөн ажил хэрэг болгох хэрэгтэй. Аль боомтоо хэдэжн тонн, ямар ичанартай нүүрс гаргах вэ? мөн экспорторд гаргах тонн нүүрсний дундаж үнийг яаралтай тогтвол манай улсад хэрэгтэй. Шаардлагатай бол төрийн өмчийн компаниудын экспортлох нүүрсний үнийг ярилцах хэрэгтэй. Энэ айлчилалын үр дүн нь энэ.
Хөөрхийдөө 2022-09-11 66.181.191.226
Хөөрхий дөө, Монголчууд ингэтлээ дордох гэж. Байгалийн баялгаа их хэмжээгээр худалдах, зөөх болсноо ам уралдан зарлах болж. Эх орныхоо газар шороо, баялаг, тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан өвөг дээдэс минь тэнгэрийн орноос харамсаж байгаа нь ойлгомжтой
Зочин 2022-09-11 192.82.89.69
Монголчууд багахан нүүрс зэсээ зөөж амь залгуулж байгаа. Ардчилагч гэх хэдэн луйварчид1990-ээд оноос улс орны эдийн засгийг сүйрүүлж , хэдэн үйлдвэрээ төмрийн хогонд өгч ийм байдалд оруулсан.Өөр яах юм. Ажилгүй залхуу архичин хэдэн гүзээг юугаар дүүргэх юм.Харин хувьсгалын өмнө урд хөрштэй учиргүй сайн харьцаатай панз наймаа хийж давгүй амьдарч байсан гэдэг худал. Тэр үеийн хүн ам 600 мянга,үүний 200 мянга эрчүүд,үүний 50 хувь нь майна уншдаг лам ,үхсэний нь сайхан амьдрал,үгээгүй ядуурал л ба.
Юу гэж дээ 2022-09-11 192.82.67.153
Сайхан хөгжөөсэй гэж бодоод үлдээсэн улс орон нь өөр шиг тань тархиа угаалгасан хүмүүсийн балгаар дэлхийн адагт, мангадуудын төвшинд үлдэж байгаад л их харамсах байх даа
Зочин 2022-09-11 66.181.160.1
Соц-змын жилүүдэд ЗХУ-ын үзэл суртлын дарамтаар манай МАХН хятадын эсрэг суртал нэвтрүүлж, кино, уран зохиол, урлагт бүр дээр үеэс монголчууд хятадыг үзэн яддаг байсан мэтээр гуйвуулан харуулдаг байв. Гэтэл түүхэн баримт сэлтээс үзэхэд жирийн монголчууд жирийн хятад иргэдтэй хэвийн сайн харилцаатай, муурхаж тэрсэлдэж байгаагүй юм билээ!! Монголчууд Жанчхүүгээр дамжин тэмээн жингээр урагш нь түүхий эд зөөж, оронд нь хятадаас бүс даавуу, тамхи, гурил г.м. авдаг байжээ!!