Их Британийн шинэ хаан Ерөнхийлөгч Путинг Адольф Гитлертэй зүйрлэж байсан удаатай. Гэвч Владимир Путин III Чарльзыг албан ёсоор хаан ширээнд заларсанд нь баяр хүргэсэн анхны дэлхийн удирдагч болсон юм.
Кремлээс Чарльз хаанд "чин сэтгэлийн мэндчилгээ" илгээжээ. Үүнд,"Эрхэм дээдэст ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэж тэмдэглэсэн байна. Орос улс өнгөрсөн хоёрдугаар сард Украинд түрэмгийлснээс хойш Их Британи болон Барууны орнуудтай таатай бус нөхцөл байдалтай байгаа. Пенни Мордаунт тэргүүтэй Элсэлтийн зөвлөл Гэгээн Жеймсийн ордонд хуралдаж, Чарльзыг Пүрэв гаригт 96 насандаа таалал төгссөн ээж, Хатан хаан II Елизабетагийн орыг залгамжлах Английн хаанаар албан ёсоор баталсан юм.
Путин, хаан Чарльз нар 2003 онд Их Британид хийсэн төрийн айлчлалын үеэр хэд хэдэн удаа уулзаж байсан. Уэльсийн хунтайжийн хувиар Чарльз 2014 онд Канадын Нова Скотид айлчлах үеэрээ Путинг Крымийг өөртөө нэгтгэж, Донбассын зүүн бүс нутгийг эзлэн түрэмгийлэн Гитлер шиг аашилж байна гэж ярьж байжээ. Түүний энэхүү тайлбар томоохон дипломат хэрүүлийг үүсгэж байсан юм.
Эх сурвалж: The Telegraph
Холбоотой мэдээ