Монгол кино 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмын "Шилдэг богино кино" төрөлд түрүүлжээ. Тодруулбал, Монголын кино урлагийн зөвлөлийн дэмжин ажилласан найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино өнгөрсөн долдугаар сард уралдаант хэсэгт шалгарсан.
Уг бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монголын “Гуру Медиа” компанитай хамтран бүтээсэн бөгөөд Катя Казак, Ц.Ариунаа нар продюсерээр ажиллаж, М.Сүхбат, А.Номин-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Одгэрэл нарын жүжигчид тоглосон юм.
“Есдүгээр сарын цас” кинонд өсвөр насны эрэгтэй хүүхдэд өнөөгийн нийгмээс үзүүлж буй нөлөөллийн тухай өгүүлдэг.
Найруулагч П.Лхагвадуламын хувьд өмнө нь “Шилүүс” богино хэмжээний киногоороо Каннын кино наадмын уралдаант хэсэгт сонгон шалгарч байв. Мөн тэрбээр “Ze” кино төслөөрөө “Локарно” олон улсын кино наадмын хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” 40.000 швейцар франкийн тэтгэлэгт шагналын эзэн болж, шагнал хүртэж байсан удаатай.
Зочин 2022-09-11 46.147.101.102
77263087 ))) Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>> https://cutt.ly/girl01646
Зочин 2022-09-11 66.181.160.120
Монгол жижиг сажиг богино зайны сэтгэл хөдөлгөмүүд элбэгтэй шүү . Түүнийг овжин ашиглаж байгаа ухаалаг залуустаа \энэ хүүхэд мэт \ баяр хүргэе . өргөн цар хүрээгээрээ бол монголд кино гэдэг ухагдахуун бол алсарсандаа алсарсан …
Зочин 2022-09-11 194.118.47.71
Nice, bayar hurgeye!
эх оронч 2022-09-11 202.179.8.102
мундаг
Зочин 2022-09-11 64.119.16.217
Улам их амжилтыг хүсье…
Зочин 2022-09-11 188.162.254.6
Гое!
Зочин 2022-09-11 202.179.25.4
Ямар сайхан мэдээ вэ. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Мундаг байнаа.
Зочин 2022-09-11 66.181.160.35
Мундаг байна. Баяр хүргэе.