Монгол кино Венецийн наадмын төрөлд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.11-нд нийтлэгдсэн

Монгол кино Венецийн наадмын төрөлд түрүүлжээ

Монгол кино Венецийн наадмын төрөлд түрүүлжээ

Монгол кино 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмын "Шилдэг богино кино" төрөлд түрүүлжээ. Тодруулбал, Монголын кино урлагийн зөвлөлийн дэмжин ажилласан найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино өнгөрсөн долдугаар сард уралдаант хэсэгт шалгарсан.

Уг бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монголын “Гуру Медиа” компанитай хамтран бүтээсэн бөгөөд Катя Казак, Ц.Ариунаа нар продюсерээр ажиллаж, М.Сүхбат, А.Номин-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Одгэрэл нарын жүжигчид тоглосон юм.

“Есдүгээр сарын цас” кинонд өсвөр насны эрэгтэй хүүхдэд өнөөгийн нийгмээс үзүүлж буй нөлөөллийн тухай өгүүлдэг.

Найруулагч П.Лхагвадуламын хувьд өмнө нь “Шилүүс” богино хэмжээний киногоороо Каннын кино наадмын уралдаант хэсэгт сонгон шалгарч байв. Мөн тэрбээр “Ze” кино төслөөрөө “Локарно” олон улсын кино наадмын хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” 40.000 швейцар франкийн тэтгэлэгт шагналын эзэн болж,  шагнал хүртэж байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж