Путин барууны хориг арга хэмжээг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.11-нд нийтлэгдсэн

Путин барууны хориг арга хэмжээг шүүмжлэв

Путин барууны хориг арга хэмжээг шүүмжлэв

Орос хөрсний бордоог Африк, Ази, Латин Америк руу экспортлоход саад болж буй барууны хориг арга хэмжээг Владимир Путин шүүмжлэв.Тэрбээр Баасан гаригт Москва дахь ерөнхийлөгчийн Тамгын газрын аюулгүй байдлын зөвлөгөөн дээр үг хэлжээ. Тухайн үед Орос Украинд түрэмгийлсний хариуд авсан хориг арга хэмжээг Путин "ялгаварлан гадуурхалт" гэж тодорхойлсон байна.

Украинаас үр тарианы экспорт дахин сэргэсэн ч ихэнхийг нь Европ руу ачиж, ядуу буурай орнууд руу ачуулсангүй хэмээн Путин үзэж байна. Тэрбээр ирэх долоо хоногт Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, Европ руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлахыг санал болгохоор төлөвлөж байгаа аж.

Турк, НҮБ-ын хамтаар Украин, Оросын хооронд Украины үр тарианы экспортыг дахин эхлүүлэх хэлэлцээрт зуучилсан.

Үүний зэрэгцээ, Украины цэргүүд наймдугаар сарын сүүлээр өмнөд хэсэгт сөрөг довтолгоо хийсэн ба одоог хүртэл тулалдаан үргэлжилж байна. Украины Зэвсэгт хүчний жанжин штаб өнгөрсөн Пүрэв гаригт Харьковын зүүн бүсийн 20 сууринг чөлөөлсөн гэж мэдэгдлээ. Зэргэлдээх Донецк мужийн Краматорскийн ойролцоо цэргүүд давшилтаа үргэлжлүүлж байгаа аж.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж