Оросын тэрбумтан Украинд мөнгө санал болгожээ

Хуучирсан мэдээ: 2022.09.10-нд нийтлэгдсэн

Оросын тэрбумтан Украинд мөнгө санал болгожээ

Оросын тэрбумтан Украинд мөнгө санал болгожээ

Оросын бизнесмэн Михаил Фридман өөрийн хувийн хөрөнгөнөөсөө нэг тэрбум ам.долларыг Украины банкинд шилжүүлэхийг санал болгожээ. Их Британи улс түүнд хориг тавьсан. Тодруулбал, Фридманы Их Британи дахь хөрөнгийг битүүмжилсэн учир тэр хориг арга хэмжээг цуцлахыг ятгах зорилготой байна.

Хар жагсаалтад орсон бизнес эрхлэгчид, банкууд, компаниуд барууны эрх баригчдад хандан ийм санал гаргасан тохиолдол цөөнгүй юм. Фридман ч тэдний нэг аж. Гэхдээ тэр Украинд ашигтай санал тавьсан гэдгээ үгүйсгээд буй.

Орос улс Украин руу довтолсны дараа барууны орнууд Оросын олигархиуд болон Путины холбоотнуудад хориг тавьсан. Европын холбоо болон Их Британийн онилсон хүмүүсийн дунд Альфа банкны хяналтын багцыг эзэмшдэг Фридман байсан. Оросын хамгийн том хувийн санхүүгийн байгууллагуудын нэг болох Альфа банкийг АНУ-ын Сангийн яам хар жагсаалтад оруулжээ. Тус банк нь дайны дараа Украины эдийн засгийг сэргээхэд идэвхтэй тоглогч байхыг хүсч байна гэж эх сурвалж хэллээ. Альфа-банк энэ саналаа зургадугаар сард Украины Үндэсний банкинд илгээсэн.

Фридман өөрийн данснаасаа Украин руу мөнгө шилжүүлэхийн тулд Европын холбооноос тусгай зөвшөөрөл авах шаардлагатай аж.  Тиймээс өнгөрсөн долоо хоногт Украины Альфа-банк Европын зөвлөлд түүний нэрийн өмнөөс өргөдөл гаргажээ.

Эх сурвалж: WALL STREET JOURNAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж