Хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.10-нд нийтлэгдсэн

Хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулж байна

Хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд сургуулийн орчимд худалдаа эрхэлж буй 15 хүнсний дэлгүүрт урьдчилан сэргийлэх хяналт хийхэд хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн лангуун дээр байршуулсан зөрчил 33.3 хувьд нь илэрчээ.

Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж, зөрчилгүй ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.  Мөн сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг, хүнсний түүхий эд, сав, баглаа боодол, шошгод анхаарах гэсэн гурван төрлийн зөвлөмж тараажээ. Эрүүл мэндийн сайдын 2021 оны зургадугаар сарын 15-ны өдрийн А/370 тушаалаар сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон дараах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан.

Үүнд:

  1. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа,
  2. Энергийн болон спортын ундаа,
  3. Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа,
  4. Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль,
  5. Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт),
  6. Чипс, эрдэнэ шишийн хөөс /попкорн, давсалсан, бүрсэн самар 7. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон,
  7. Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр,
  8. Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс,
  9. Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс,
  10. Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу) багтаж байна.

Энэхүү жагсаалтыг сургуулийн орчинд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт, Мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд, Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээний газарт даалгасугай гэжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3.1.4 дэх заалтад дурдсанаар … “сургуулийн орчин гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг" … хэлнэ.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж