Оросын талаарх тагнуулын нууц мэдээллийг ил болгоно

Хуучирсан мэдээ: 2022.09.10-нд нийтлэгдсэн

Оросын талаарх тагнуулын нууц мэдээллийг ил болгоно

Оросын талаарх тагнуулын нууц мэдээллийг ил болгоно

Украин дахь Оросын үйл ажиллагаа, төлөвлөгөөг илчлэх зорилгоор тагнуулын зарим мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргах талаар АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс Пүрэв гаригт мэдэгдлээ. Байдены засгийн газрын эл шийдвэр үр дүнтэй болох нь батлагдсан гэлээ. Ингэхдээ тагнуулын эх сурвалжийг хамгаалахын тулд нарийн стратегитэй ажилласан аж.

“Тагнуулын нууцыг задлах шийдвэр гаргах нь үргэлж маш төвөгтэй байдаг. Гэхдээ ерөнхийлөгч Жо Байден зарим нууцыг олон нийтэд ил болгохоор маш болгоомжтой, сонгомол байдлаар шийдсэн. АНУ-ын Тагнуулын алба Путины бүтэлгүйтэлд үүрэг гүйцэтгэсээр байх болно” гэж тэр Вашингтонд болсон кибер аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн. Тэрбээр “Путин Украиныг дутуу үнэлж, АНУ-ын эрх баригчид ч Украиныг онцгойлон сонирхохгүй” гэж буруу таамагласан гэлээ.

“Олон сая их бууны сум худалдаж авахаар Хойд Солонгост хандсан, олон мянган украин иргэнийг Орос руу албадан гаргах ажиллагаа зохион байгуулсан” зэрэг Оростой холбоотой тагнуулын мэдээллийг Байдены засгийн газар ил болгосон юм.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
12
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж