Ким Жон Ун: 100 жилийн хоригтой тулгарсан ч цөмийн зэвсгээс татгалзахгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.10-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: 100 жилийн хоригтой тулгарсан ч цөмийн зэвсгээс татгалзахгүй

Ким Жон Ун: 100 жилийн хоригтой тулгарсан ч цөмийн зэвсгээс татгалзахгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн статусаа эргэлт буцалтгүй болгож, шинэ хууль баталжээ. Уг хуульд зааснаар Хойд Солонгос өөрийгөө хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх цөмийн цохилт өгөх эрхийг албан ёсоор баталгаажуулсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп болон дэлхийн бусад удирдагч 2018 онд Ким Жон Уныг зэвсгийн бүтээн байгуулалтаас татгалзахыг ятгаж чадаагүй. БНАСАУ 2017 оноос хойш анх удаа цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна гэж ажиглагчид үзээд буй. Тус улс цөмийн статус тодорхойлсон хуулиа  2013 онд анх баталж байсан. “KCNA” агентлагаас мэдээлснээр энэ хуулиа орлуулах шинэ хуулийг Пүрэв гаригт баталжээ.

Хууль батлах үеэр Ким Жон Ун “Манай улс 100 жилийн хориг арга хэмжээтэй тулгарсан ч цөмийн зэвсгээс татгалзахгүй” гэж хэллээ.

2013 онд батлагдсан анхны хуульд цөмийн зэвсгийг дайсагнагч улсын цөмийн дайралтыг няцаах, хариу цохилт өгөх зорилгоор ашиглаж болно гэж заасан байдаг. Шинэ хуулийн дагуу тус улсын стратегийн обьектууд болон удирдлагад нь шууд халдлага илэрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх цөмийн цохилт өгч болно гэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж