Covid-19-ийн дараах хам шинжээр зүрхний үйл ажиллагаа доголдох өвчлөл их гарч буй талаар News.mn өмнө нь сурвалжлага мэдээлэл бэлтгэж байсан. Харин одоо хэт халалт болон хам шинжээс шалтгаалах харвалт ихэсч байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Тухайлбал, Covid-19-өөр өвдсөний дараа зүрх судасны хамааралтай харвалт ихэсч, даралт өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр эмнэлгийн тусламж хүсэх иргэдийн ачаалал нэмэгджээ. Тиймээс цар тахлаар өвдсөн хүмүүс зүрхний өвчлөл, харвалтаас сэргийлэх хэрэгтэй. Мөн ойрын өдрүүдэд хэт халалттай байх тул хам шинжээс шалтгаалсан харвалтын эрсдэл их байгаа аж.
Улсын томоохон эмнэлгүүд болох I, II, III эмнэлэг тус бүрд орчин үеийн стандартад нийцсэн зүрхний төв бий. Тус тасгуудын ачаалал сүүлийн саруудад тасралтгүй нэмэгджээ.
Энэ нь мэдээж зөвхөн хам шинжээс шалтгаалсан бүлэгт хамаарахгүй ч Covid-19-ийн хам шинжээс хамааралтай өвчлөл ихэсч байгаа болохыг албаныхан онцолсон юм. Улсын эмнэлгүүдийн зүрхний төв нь оношлогоо, зүрхний бичлэгээс гадна эхо ангиографийн лабораторийн үйл ажиллагаа, зүрхний титэм судасны оношлогоо, эмчилгээ, пейсмейкер эмчилгээ зэргийг дэвшилтэт технологиор хийдэг. Эдгээрийг даатгалаар улсын тоотой хэдхэн эмнэлэг хийж буй аж. Тэдгээрээс дурдвал, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон нэг, хоёрдугаар эмнэлэг. Зүрхний төвийн хэмжээнд үзлэг, оношилгоо, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд боловсон хүчний асуудал, техник хэрэгсэл гээд олон зүйлс бий гэдгийг ч салбар яамнаас онцолсон.
Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалсан хам шинжийн өвчлөлөөр Монголд зүрхний өвчлөл тэргүүлэх эгнээнд бичигдэж байна.
Тиймээс иргэд тодорхой ойлголт, мэдээлэлгүйн улмаас гэнэт цочролд орох, хэт халалтад өртөх, харвах, зүрхний шигдээсээр өөд болох тохиолдлын тоо буураагүй аж.
Холбоотой мэдээ