1,751,689 ширхэг хувьцаа арилжаалжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

 1,751,689 ширхэг хувьцаа арилжаалжээ

 1,751,689 ширхэг хувьцаа арилжаалжээ

2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 361,615,862 төгрөгийн үнийн дүн бүхий 1,751,689 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Крипто Үндэстэн" ХК (BUN +11.54%), "Бодь Даатгал" ХК (BODI +7.16%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +5.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силикат" ХК (SIL -14.78%), "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.76%) болон "Сэлэнгэ сүрэг ХК (SES -14.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,660 ширхэг нэгж эрхийг 4,874,895 төгрөгөөр арилжаалсан бол  473 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 47,285,810 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.19 хувиар буурч, 34486.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,929,194,842,811 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж