Байгууллага ажилтнаа биш бид байгууллагаа сонгодог үе иржээ

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Байгууллага ажилтнаа биш бид байгууллагаа сонгодог үе иржээ

Байгууллага ажилтнаа биш бид байгууллагаа сонгодог үе иржээ

Хүн долоо хоногийн ихэнх хугацааг ажлын байран дээрээ өнгөрөөж байгаа өнөө үед тав тухтай орчин, хамт олны уур амьсгал, байгууллагын соёл, нийгэмд бүтээж буй үнэ цэн, хөдөлмөр бүтээмжийг нь  үнэлж урамшуулдаг системтэй газар ажиллах нь ажилтны сэтгэл ханамжтай, бүтээмжтэй ажиллах үндэс билээ.

Сүүлийн жилүүдэд ажиллах хүчин ажил хайх биш ажил олгогчид ажилтандаа таатай орчныг бий болгож нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтуудыг эвдэн хүний нөөцийн бодлогодоо онцгой анхаарах замаар шилдэг хүний нөөцөөр багаа бүрдүүлж байна.

Үүний нэгэн жишиг бол Худалдаа, хөгжлийн банк юм. Улирал тутам манлайлан ажилласан ажилтнуудаа, гадаадад аялах эрхээр урамшуулж эхлээд гурван улирлыг үдээд байна. Өмнөх улирлуудын шилдгүүдээ Дубай, Вьетнам зэрэг орнуудаар аялуулаад байсан бол энэ удаагийн шилдэг 20 ажилтан Турк улсын Анталая – Памукалле – Истанбулын чиглэлд, 43 ажилтан Итгэлт хамба – Улаан Үдэ -н  аяллаа эхлүүлээд байгаа юм байна.

Одоо үеийн залуусын аялах хүсэл эрмэлзэл өндөр болсон үед таатай орчинд бүтээмжтэй ажиллаад, ажлын урамшуулал болгон аялалд явах нь бас нэгэн боломж мэт санагдлаа.

Түүнчлэн Худалдаа, хөгжлийн банк нь цаг ашиглалтыг сайжруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх  “Уян хатан ажлын цаг”-ийн систем нэвтрүүлэн илүү цагаар ажиллахгүй байх зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа гэнэ. Мөн 2021 оны 6-р сараас эхлэн салбарын ажилтны зуны хувцасны стандартыг шинэчилж, back office-ийн  газар нэгжүүдээс эхлэн business casual хувцаслалтыг санал болгож биед эвтэйхэн, энгийн чөлөөт хувцастайгаар илүү тав тухтай ажиллах боломжтой болсон нь банкны салбарын хэвшмэл ойлголтыг эвдсэн жинхэнэ COOL шийдвэр болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж