Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсэхийн хэрээр ил задгай мөргөлдөөн гарч болзошгүй гэж мэдэгдээд байна. Тэгвэл Турк түрэмгийлж болзошгүй хэмээн Грек улс холбоотнууддаа уриалж байна.
Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас НАТО, ЕХ, НҮБ-д илгээсэн захидалдаа Эрдоганы тайлбартай холбогдуулан Анкарад сануулга хүргэхийг уриалсан байна. Турк Грект заналхийлсээр байх боломж олгох нь Европт дахин мөргөлдөөн гарах эрсдэлтэй гэж Дендиас Украины дайнаас иш татан дурджээ.
Грекийн шилдэг дипломатч НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергт илгээсэн захидалдаа "Туркийн хандлага нь НАТО-гийн эв нэгдэл, энх тайвныг тогтворгүй болгож, хямралын үед эвслийн жигүүрийг сулруулж байна" гэж дурдсан хэмээн "Associated Press" агентлаг мэдээлэв. Грек, Турк нь НАТО-гийн гишүүн хэдий ч түүхэн маргаантай харилцаатай. Мөн Эгийн тэнгис дэх арлуудын талаар удаан хугацааны маргаантай байдаг бөгөөд энэ нь далайн хил зэрэг бусад асуудлаар санал зөрөлдөөн үүсгэдэг байна.
Эрдоган өнгөрсөн амралтын өдөр Грекийг Эгийн тэнгисийн цэрэггүй арлуудыг эзэлсэн гэж буруутгаж, Турк цаг нь ирэхэд "шаардлагатай зүйлээ" хийнэ гэж анхааруулсан юм.
Эх сурвалж: insider
Холбоотой мэдээ