Их Британийн гашуудлын 10 хоногт юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2022.09.10-нд нийтлэгдсэн

Их Британийн гашуудлын 10 хоногт юу болох вэ?

Их Британийн гашуудлын 10 хоногт юу болох вэ?

Хатан хаан II Элизабет таалал төгссөн учир Их Британид 10 хоногийн турш гашуудал зарлажээ. Энэ хүрээнд хонх цохих, үдэлтийн буудлага зэрэг олон арга хэмжээ өрнөнө.

Өдөр 1: Букингемийн ордны гадаа олон нийт цугларч, цэцэг өргөх, хүндэтгэх үзүүлэх зай талбай гаргав. Лондон дахь Букингемийн ордон, Гэгээн Жеймсийн ордон, Виндзорын шилтгээнийг хүмүүс зорьж очиж, эмгэнэлийн номд захидал үлдээнэ. Мөн Вестминстерийн сүмийн тенор хонх болон Гэгээн Паулын сүм дэх төрийн хонхыг нэг цагийн турш дуугаргах аж. Шотландын Эдинбургийн шилтгээн, Лондон дахь Хайд Парк зэрэг газарт 10 секунд тутамд нэг удаа, нийт 96 удаа буу буудаж, үдэлтийн буудлага хийнэ. Себастополын хонх ч мөн адил Хатан хааны насны тоогоор минутын давтамжтай дуугарна. Орон даяар Английн тугийг бөхийлгөнө.

Өдөр 2: Хатан хааны шарилыг Шотландын нийслэл Эдинбургт байрлах Холироод руу шилжүүлнэ. Шинэ хаан тангараг өргөнө.

Өдөр 3: Эдинбургийн Гэгээн Гилс сүмд хааны гэр бүлийн гишүүдийг оролцуулсан ёслол болно.

Өдөр 4: Хатан хааны авсыг Гэгээн Гилесийн сүмээс машинаар галт тэрэг рүү зөөж, галт тэрэг Лондон руу удаанаар явж хүрнэ. Шинэ хаан гэргий Камиллагийн хамт Вестминстерийн танхимд эмгэнэлийн захидлуудыг сонсоно.

Өдөр 5: Авсыг Лондонд ирсний дараа Букингемийн ордон руу шилжүүлнэ. Хатан хаанд биечлэн хүндэтгэл үзүүлэхээр ирсэн иргэдийг Викториа Тауэр цэцэрлэгт хүрээлэнд аваачина.

Өдөр 6: Авсыг Букингемээс Вестминстер ордон руу авч явна. Ханхүү Уильям, Харри тэргүүтэй хүүхдүүд гэр бүлийн бусад гишүүний хамт явган явна. Биг Бен хонх жагсаалын туршид нэг минутын зайтай дуугарна. Хайд Паркад үдэлтийн буудлага хийнэ. Вестминстерийн танхимд авсыг аваачсаны дараа тав хоног зэвсэгт хамгаалалт дор байлгана.

Өдөр 7: Дэлхийн удирдагчид Вестминстерийн танхимд Хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр ирнэ.

Өдөр 8: Шинэ хаан 12:00 цагт ерөнхий сайдтай уулзана.

Өдөр 9: Хатан хаан II Элизабетийг албан ёсоор үдэн гаргана. 11:00 цагт Биг Бен цаг ганцхан удаа цохиод, үндэстэн даяараа хоёр минут чимээгүй болно.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж