“БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Монголд айлчилна”

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

“БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Монголд айлчилна”

“БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Монголд айлчилна”

УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны даргын айлчлалын талаар тодрууллаа.


-УИХ-ын даргын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга манай улсад айлчлах гэж байна. Ямар онцлогтой айлчлал болох вэ?

-Тийм ээ, УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны /БХАТИХ/ дарга Ли Жаньшу энэ сарын 10-наас 12-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга гэдэг нь БХАТИХ-ын Тэргүүлэгчдийн дарга гэж ойлгож болох юм.

Хоёр улс 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд хэмжээнд тогтмол харилцан айлчилж ирсэн. Харин 1962-1980 онууд болон цар тахал эхэлсэнээс хойших сүүлийн хоёр жил хагасын хугацаанд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд түр тасалдаж байв. Гэхдээ цар тахлын хугацаанд цахим уулзалт, яриа хэлцлүүд тасралтгүй үргэлжилж, манай хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа хэвийн түвшинд хадгалагдаж ирсэн. Өнөөдөр цар тахлын аюул бүрэн арилаагүй байгаа ч улс орнууд гадаад харилцаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг харилцан зөвшилцөж, хамтын хүчээр даван туулах бодлого хэрэгжиж байна.

-БХАТИХ-ын дарга өмнө нь хэзээ Монгол Улсад айлчилсан бэ?

-Энэхүү айлчлал нь БХАТИХ-ын Байнгын хорооны даргын 9 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлал учраас хоёр талаас өндөр ач холбогдол өгч байна. Харин БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн хувьд манай улсад өмнө нь ирж байсан юм билээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Ли Жаньшу албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Монгол Улсад ирж байжээ. Мөн 2021 оны 3 дугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Шаньшутай цахим уулзалт хийж, цар тахлын үед БНХАУ-аас Монгол Улсад үзүүлэх тусламжийн талаар хэлэлцэн тохирч байв.

-Айлчлалын үеэр ямар асуудлууд яригдах бол?

-Өндөр дээд хэмжээний төрийн айлчлалын гол ач холбогдол нь хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болдог. Мөн хоёр улсын харилцан итгэлцлэлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааг урагшлуулан хөгжүүлэх болон парламент хоорондын тогтсон харилцааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байх нь дамжиггүй. Айлчлалын үеэр яригдах тодорхой асуудлууд, яриа хэлэлцээний хувьд хоёр талын холбогдох байгууллагууд идэвх чармайлт гарган зав зайгүй ажиллаж, айлчлалын бэлтгэлийг бүрэн хангаад байна.

БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшуд бараалхана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж