Барилдахаасаа таахалзах нь их! | News.MN

Барилдахаасаа таахалзах нь их!

Барилдахаасаа таахалзах нь их!

Барилдахаасаа таахалзах нь их!

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ажлаа авснаасаа хойш тун завгүй өдрүүдийг өнгөрөөж буй. Өмнө нь төрд ажиллаж байгаагүй, зөвхөн намынхаа гал тогоог сахиж суусан тэрбээр Засгийн газрын гал тогоог сахих чухал ажилтай болсон. Тиймээс ч ажлаа авснаасаа хойш хамгийн “завгүй” нь тэр болов. Өдөр бүр төрийн байгууллагуудаараа явж, 11-11 төв дээр ажиллахаас эхлээд тун шуурхай ажиллаж байна гэж дүгнэмээр. Гэхдээ тэр одоохондоо “танилцах” ажлаа л хийж байна. Засаг, төр, дарга солигдох бүрт шинэ ирсэн хүн нь ажилтайгаа, чиг үүрэгтэйгээ танилцдаг жамыг тэр ч дагаж л байна.

Нөгөө л төр бизнес эрхлэгчдээ дэмжинэ, төр бизнес эрхлэхгүй, хувийн хэвшлээ дэмжинэ, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, тэдэнд тулгарч байгаа асуудлуудыг шийднэ, хууль боловсруулахад бүх талын оролцоог хангана, дарга нар иргэнээ сонсч асуудлыг нь шууд шийдвэрлэнэ. Энэ бүхэн хэн бүхэнд танил бөгөөд манай дарга, сайд нарын үеийн үед өгдөг л амлалтууд, асуудлууд. Мэдээж бодит байдлаа дүгнэж, асуудлуудаа сонсох ёстой нь үнэн ч яг энэ нөхцөл байдал дарга, сайдын сэлгээ бүрт л үргэлжилдэг, байсаар ирсэн танил зүйлс. Асуудлыг барьж аваад шийдсэн нь, ажил хэрэг болгосон нь хэд вэ гэвэл гарын хуруунд л тоологдох биз ээ. Ялангуяа төр бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэдэг улстөрч, сайд бүрийн амны уншлага болсон. Д.Амарбаясгалан ажлаа авсныхаа дараах анхны шахуу мэдэгдэл нь “14 мянган аж ахуй нэгж хаалгаа барих хүсэлтээ өгсөн” гэдгийг мэдэгдэж байв. Энэ бүхэн төр хувийн хэвшлээ дэмждэг үү, төр хувийн хэвшилтэйгээ зэрэгцэж бизнес хийдэг үү гэдэг асуултын хариулт гээд хэлэхэд буруудахгүй болов уу. Шударга ёс, хүний эрх ярьдаг шинэхэн Хэрэг эрхлэхийн даргаас иргэд олон зүйл хүлээж буй. Ялангуяа Засгийн газрынхаа гал тогоог барьж байгаагийн хувьд тэр хэлдэг, ярьдаг шинэчлэл, шударга ёсоо хэрхэн тогтоох бол гэж нүд салгалгүй ажиглаж байгаа. Тиймээс улиг болсон уулзалт, хурал цуглаан, гоё ганган үгээс илүү 21-р зууны монголчууддаа, бизнес эрхлэгчдэдээ, иргэддээ шударга ёс, зарчим, төрийн ажлаа хийж эхлэх, харуулах хугацаа тань хэзээ вэ гэдгийг хүлээж сууна, иргэд. Шийдэл, бодитой ажил хэрэг болгохыг хүлээнэ.

Хоёр ч удаагийн сонгууль удирдаж, намаа үнэмлэхүй ялалт байгуулахад Д.Амарбаясгалангийн гавьяа их. Тиймээс ч тэр намынхаа генсекийн албыг удаан хугацаанд хашсан. Улс төрд тэр сайн “тоглогч” байж болох ч төрийн алба түүнээс өөр гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Одоо иргэд ухамсартай, хяналтаа сайжруулдаг, хариуцлага нэхдэг ухаантай болсон шүү, Д.Амарбаясгалан дарга аа.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-10 46.147.101.102

43334856 __ Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү _ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-10 64.119.27.90

AN gej er ni baigaamuu

Avatar

Зочин 2022-09-10 202.126.89.88

Төрийн гал тогоо намынхнаас эрс өөр даа. Хорооны дарга ч хийж үзээгүй энэ нөхөрөөс их зүйл хүлээх хэрэггүй. Бэлэн ам, шалдан гуя харагдаад байна

Avatar

Иргэн 2022-09-10 202.126.89.125

Төрийн ажлын туршлагагүй намчин залуугаас их зүйл хүлээх хэрэггүй. Засгийн гал тогоо намынхнаас шал өөр шүү залуу минь

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2022-09-10 202.9.46.54

оюунэрдэнэ ерөхий сайд болоод монголын төрд учмр зүггуй худал ярьдаг имиж бий болгов ардчилсан намын аймаар алдаанууд оросын агентын хорлонт ажиллагаа нь МАН д өрсөлдөөнгүй ялах боломжыбг олгосон билээ өнөөдөр иргэдийн машин ачдаг асуудал нь иргэдийг уурыг барж дарангуйлагч стилтэй хотын дарагын үйлдэл иргэдийг туйлдуулж байна төрийн дарамт бүх талаар ихэслээ одоо 24 онд МАН д маш хэцуу ялагдал нүүрлээд байна төрийн дээрэнгүй хандлага хүнд суртал тэсэхийн аррагүй болжээ

Avatar

Зочин 2022-09-10 202.9.41.100

АН-ЫН НӨХӨД ЗАСАГ ТӨРИЙГ ҮЙМҮҮЛЖ УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛЭХИЙГ ИХ ХҮСЭЖ БАЙХ ШИВ. ТЭГВЭЛ АН ТӨРИЙН ЭРХИЙГ АВЧ АН-ЫН ГИШҮҮН БҮГДЭЭРЭЭ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙГ ХУВААЖ ИДНЭ ГЭЖ БОДОЦГООЖ БАЙГАА НЬ ГАРЦААГҮЙ. ОЛОНХ БОЛСОН УЛС ТӨРИЙН ХҮЧИН ТӨРИЙН ЭРХ БАРЬДАГ ГЭДГИЙГ АН-ЫН ГИШҮҮД НЬ ОГТ ОЙЛГОДОГГҮЙ. УЛСЫН ИХ ХУРАЛ ТАРВАЛ БАС ЗАСАГ ТӨР НЬ ОГЦОРВОЛ АН-ЫНХАН БАЙРЫГ НЬ ЭЗЭЛДНЭ ГЭЖ БОДДОГ. СЭТГЭГДЛЭЭС НЬ ЭНЭ БҮГД НОТЛОГДОНО.

Avatar

Ямар атаархуу хог вэ? 2022-09-10 103.57.93.90

Харин ч ажил хэрэгч байна. Өмнөх хэд нь л тэгэж попорч байсан юм байгаа биз. Яасан атаархуу хог вэ чи. Бодит юм бичээч.

Avatar

Зочин 2022-09-10 192.82.86.189

УИХ-ЫГ ТАРААЖ МОНГОЛ УЛСЫГ УДИРДЛАГАГҮЙ, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БОЛГОХ ТӨРИЙН ЭСРЭГ ҮЗЭЛ САНАА ТҮГЭЭЖ БУЙ ХОРЖОНТОЙ ЭТГЭЭДҮҮДЭД НЭН ДАРУЙ ХУУЛИЙН ХАТУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2022-09-10 188.162.254.6

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-09-10 192.82.90.50

Улсыг минь 3 удаа хоосруулсан хулгайч АН харгис бүлэглэл шударга царайлахаасаа ичээч

Avatar

Зочин 2022-09-10 192.82.89.69

Ардчилагч гэх нэрээр нийгмийг хуурсан бүлэг луйварчид, луйвраар төрд гарч, улс орон, эдийн засгаа сүйрүүлэх, төрийн санхүүг улайлгах, өр ширэнд оруулах, нийгмийн өмч,гадаад зээлээс идэж уух,цөөхөн хүн цүдийж олонх ядуурах байдалд удаа оруулсан мөлжигчид.Харин одоогийн төрд гарсан хүмүүс,ковидын хүндрэлийг хохирол багатай давж,эдийн засаг бизнесээ сэргээж,ард иргэдийн амьдралыг аль болохоор дээшлүүлэх,улсын сан хөмрөгийг арвижуулах, бүтээн байгуулалт хэрэжүүлэхээр бүх бололцоог дайчилж байна

Avatar

Зочин 2022-09-10 202.126.89.140

Hooson am, uran dongodogch.
6 jil yu hiiw MANgaruudaa

Avatar

Зочин 2022-09-10 202.126.89.140

MAN tor bariad, ene hun uran ug ursgaad 6 jil bolow.
Mongold yu hiiw, yu saijraw?
Odoo ch uran dongodsoor l. Huujaa garuud.

Avatar

Арын хангайгаас шүү...................... 2022-09-10 202.70.34.114

Ж.Мөнхбатын гавьяаг яаж шүйцэх вэ….. тэр бол агуу ялуулагч шүү…………Анх 65 суудлыг авахуулаад халуун чихийг түүнд өгч байлаа гэж …..

Avatar

Zochin 2022-09-10 64.119.24.251

Ter unen. Odoo teren shig muu hun alga. Uul ni ene nuhruus hmaagui iluu, helsen yarisandaa, er hunii huih bgaamdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж