Оросууд дайнаас хойш хаашаа аялж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2022.09.10-нд нийтлэгдсэн

Оросууд дайнаас хойш хаашаа аялж байна вэ?

Оросууд дайнаас хойш хаашаа аялж байна вэ?

Европын холбооны агаарын орон зай хоёрдугаар сараас хойш Оросын агаарын тээврийн компаниудад хаалттай болсон. Тиймээс Оросын аялагчид хаашаа явж буй нь сонин. Макс нэртэй нэгэн аялагч хэлэхдээ, “Хамгийн инээдтэй нь би дайн болон Путиныг эсэргүүцдэг атлаа аялж чадахгүй байна. Ирээдүйд Путин үгүй болж, бид хэвийн амьдралдаа дахин ороход би Европ руу аялах боломжтой болно гэж найдаж байна. Би Италид маш их хайртай” гэж тэр хэлжээ.

Дайн эхлэхээс өмнө Оросын аялагчид Итали, Испани, Кипр, Грек зэрэг орон руу аялахаар хамгийн их тийз захиалсан байв. Энэ тухай аялал жуулчлалын мэдээлэл өгдөг “ForwardKeys” компани мэдээллээ.

Тус компаниас мэдээлснээр 6, 7, 8 дугаар саруудад хэд хэдэн чиглэл рүү Орос жуулчдын тоо нэмэгджээ. Тухайлбал, Мальдив руу явах жуулчид таван хувь, Сейшелийн арлууд руу дөрвөн хувь, Турк руу дөрвөн хувь, Арабын нэгдсэн Эмират руу хоёр хувиар тус тус нэмэгдсэн. Мальдив нь Оросын чинээлэг хүмүүсийн хувьд виз авахад хамгийн хялбар, очих дуртай газар нь аж. Туркт валютын ханш таатай нөхцөлд байгаа тул тус улсыг зоригсдын тоо улам өсөх хандлагатайг шинжээчид мэдээлэв.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж