Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалуулахаар шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалуулахаар шаардлага хүргүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалуулахаар шаардлага хүргүүллээ

Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн эрх ашгийг хамгаалахыг шаардан"Ээлтэй ертөнц" ТББ-аас мэдэгдэл хийлээ.

"Ээлтэй ертөнц" ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал:

-Хүнд хэлбэр гэж хэлэгддэг байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн хувьд хүнд өдрүүдийг өнгөрүүлж байгаа талаар өмнөх хурал дээр хэлж байсан. Одоогийн байдлаар Д.Сарангэрэл сайд биднийг хүлээж авч уулзан эдгээр асуудлуудад яаралтай арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн. Гэтэл Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийхдээ Монгол Улсад иргэний язгуур эрх, ашгийг хамгаалах төр байдаг гэдгийг харуулсан. Монгол Улсын иргэний нэр төрд халдсан тул иргэнээ хамгаалахын тулд шийдвэр гаргаж байна хэмээсэн. Тиймээс Монгол улсын хэмжээнд 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнөөс Д.Амарбаясгаланд хандан шаардлага хүргүүлж байна.

Нэгдүгээрт, Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус болон асран хамгаалагчдын эрхийг хамгаалах бодлогод нөлөөлөх, тэдний хөгжлийг дэмжих, нийгэмд бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бидний болон хүүхдүүдийн язгуур эрх, ашиг болох амьд явах, эрүүл саруул өсөн торних, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, нийгмийн харилцаанд орох эрхүүд маш ноцтой зөрчигдөж байна. Тиймээс нийгэмд болон төрд ялгаварлан гадуурхал, үл хайхрах хүчирхийлэлд өртөн олон жил амьдарч байна. Иймд эдгээр иргэдийн эрх, ашгийг хамгаалж өгөхийг шаардаж байна.

Хоёрдугаарт, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд шаардлага хүргүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн 2.7.1.5-д заасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын бие даан амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг хүндэтгэсэн нийгмийн орчныг бүрдүүлэх, түүнд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, ААН, гэр бүл, иргэдийн санал санаачилгыг дэмжих замаар нийгэмд эерэг хандлага бий болгох талаарх арга хэмжээг зохион байгуулан холбогдох зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төсөв тусган шийдвэрлэх гэсэн заалт байдаг. Тиймээс бидэнтэй хамтарч ажиллаач хэмээн хүсэж байна. Өнөөдрийг хүртэл бид олон удаа хандсан ч энэ хугацаанд асуудлыг шийдвэрлэсэнгүй.

Сэргээн засах цогц үйлчилгээг манай төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг. Энэхүү үйл ажиллагааг төрийн бус байгууллага дангаараа хэрэгжүүлж чадахгүй байна. Манай байгууллага эдгээр хүүхдүүдэд төр анхаарал тавьсан цагт үйл ажиллагаагаа явуулна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалуулахаар шаардлага хүргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж