Онцлох сэдэв: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Онцлох сэдэв: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам

Онцлох сэдэв: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр замын нээлт өнөөдөр гол үйл явдал болж байна. Нүүрсний оргил үед дэд бүтэц тааруугаас болжоо алдсан гэж эдийн засаг халаглаж байсан бол энэхүү зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлтийг шинэ шатанд гаргана гэж үзэж буй юм. Олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, цаг хугацаа алдан, улс орны хөгжилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг мартах ёсгүйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сануулав.  Гэхдээ энэхүү зам өнөөдрөөс ашиглалтад ороод, шууд нүүрс тээвэрлэхгүй. Цаашид  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг дуусгах,  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангах, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай юм. Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам ашиглалтад орсноор жилд 30-50 сая тн ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ гэж тооцоолж буй. Учир нь энэхүү төмөр зам нь өргөн царигтай. Тиймээс БНХАУ-ын хил дээр шилжүүлэн ачих асуудал гарна. Энэ асуудлыг шийдэж байж сая саадгүй нэвтэрнэ гэсэн үг.

Тиймээс дээр дурдсан бүтээн байгуулалтыг хийж гэмээнэ са 30 сая тонн нүүрсээ тээвэрлэж эхэлнэ.

Энэхүү төмөр замыг нээхтэй зэрэгцээд гавъяаг нь өмчлөх ажил эхэллээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар С.Баярын үед эхэлсэн төмөр замыг нээлээ гэсэн бол Х.Баттулгын овоолсон шороо болгосон замыг У.Хүрэлсүх нээлээ гэх нэгэн ч байна.

Гэтэл энэхүү төмөр замыг нарийн царигаар барих гэж байсныг Үндсэн хуулийн Цэцэд өгч Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргуулан УИХ хүлээж авснаар өргөн царигаар барьж эхэлсэн түүхтэй. Хэрэвзээ эхнээс нь нарийн царигаар барьсан бол ачаагаа шилжүүлэх шаардлагагүйгээр шууд тээвэрлэх боломж бүрдэх байлаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцээр хамгийн хурдан шийдвэр гаргуулж, хамгийн хурдан УИХ хүлээн авсан асуудал нь " Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барина гэсэн УИХ шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн болж , УИХ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ шийдвэр 7 хоног дотор болж өнгөрсөн бөгөөд хэн ч дуугарсангүй. Гомдол гаргагч нь  Удаанжаргал гэж хэн байв гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй үлдсэн нь сонин.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал уу, эсвэл өөр хүн үү, бүү мэд. Мэдээлэл нь төдийлөн нээлттэй бус явж ирсэн төмөр зам ийнхүү нээлтээ хийлээ. Ямартай ч Монголын аж ахуйн нэгжүүд дөрвөн жилийн дотор  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад орууллаа. "Монгол Улс, БНХАУ-ын хооронд 60 гаруй жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын хоёр дахь гарц бий болж байна" гэж албаны хүмүүс дүгнэж байна.

Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим аж ахуйн нэгж, 2,000 гаруй техник, машин механизм, 5,000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажиллажээ.

Мэдээж Монголын нүүрс тээвэрт маш том түлхэц өгөхүйц төмөр зам ашиглалтад орлоо. Харин энэхүү төмөр замын гай, гавъяаг хэлэлцэхэд эрт байгаа бөгөөд төсөөллийн амжилтыг үзүүлж чадах эсэх нь дараа дараагийн харилцан холбоотой ажлуудаас ихээхэн хамаарах юм.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж