Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын анхны тээвэрлэлтийг УБТЗ-ын зүтгүүрчид хийлээ

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын анхны тээвэрлэлтийг УБТЗ-ын зүтгүүрчид хийлээ

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын анхны тээвэрлэлтийг УБТЗ-ын зүтгүүрчид хийлээ

 

Өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор манай улсын эдийн засагт гол үүрэгтэй Тавантолгойн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэж байна. Тус төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг нээж, анхны тээвэрлэлтийг нь 70 гаруй жилийн түүхтэй төмөр замын ууган байгууллага болох УБТЗ-ын "2 ЗАГАЛ-002" зүтгүүр бүхий 4722 тонн жинтэй 2050 дугаар галт тэргээр УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн машинч Ц.Энхболд, туслах машинч Б.Баясгалан нар Монгол Улсын- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн командаар хөдөлгөөнийг эхлүүлж, аялалд гарлаа. Ийнхүү УБТЗ-ын хамт олон Монгол Улсынхаа хөгжлийг урагш ахиулах хөгжлийн замын анхны тээвэрлэлтийг хийсэндээ баяртай байна.

Дашрамд сонирхуулахад 2 секцийн 10 ширхэг “2 ЗАГАЛ” илчит тэргийг 2005 УБТЗ-ын инженер техникийн ажилтнууд америк илчит тэрэгний хөдөлгүүр, цахилгааны эд ангийг ашиглан бүтээсэн өнөөдрийг хүртэл төмөр замын тээврийн үүрэг гүйцэтгэж байгаа хүчирхэг найдвартай зүтгүүр юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж