Ч.Хүрэлбаатар: С.Баярын үед эхэлсэн төмөр замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: С.Баярын үед эхэлсэн төмөр замыг нээлээ

Ч.Хүрэлбаатар: С.Баярын үед эхэлсэн төмөр замыг нээлээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр замын нээлтийн ёслол 2022 оны өнөөдөр /2022.09.09/ Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгой өртөөнд боллоо. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “С.Баярын үед уг төмөр замын ажил эхэлсэн ч зогсонги байдалтай нэлээд удсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед ажлыг нь ахин эхлүүлж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үргэлжлүүлснээр өнөөдөр төмөр замыг нээж буйд баяртай байна. Уг төмөр зам Монгол Улсын экспортод шууд нөлөө үзүүлнэ. Экспорт нэмэгдвэл валютын нөөц нэмэгдэгдэг. Ингэснээр төгрөгийн ханш тогтворжиж, буурах боломж бүрдэнэ. Тиймээс уг төмөр зам чухал үүрэгтэй. Өнөөдөр анхны нүүрсээ ачсан гал тэрэг явсан. Чингэлэгтэй гал тэрэг явж буйг та бүхэн харж байгаа байх. Контейнертой нь аваад авто машин дээр буулгах зориулалттай. Холболтын цэгийг саяхан шийдсэн. Бүрэн хэмжээгээр экспорт гарахад хоёр жил шаардлагатай. Эрдэнэс-Тавантолгойн захирал хэлэхдээ “ирэх жилдээ бүтэн жилийн хугацаанд 5-6 сая тонн нүүрс гарах болов уу” гэдгийг хэлж байна. Тиймээс олон ажлууд давхар явагдана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж