Украины асуудлаар найман улсын удирдагчид хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Украины асуудлаар найман улсын удирдагчид хамтран ажиллана

Украины асуудлаар найман улсын удирдагчид хамтран ажиллана

Японы Ерөнхий сайд Кишида Фумио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон бусад 6 орны удирдагчид Украины нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахын тулд хамтран ажиллахаа дахин нотлов. Байдены уриалгаар Японы цагаар Пүрэв гаригийн орой видео хурал болов.  Уулзалт нэг цаг орчим үргэлжилсэн аж.  Нийт найман улсын удирдагчид оролцсон ба "Их-7” бүлгийн зарим гишүүн орны тэргүүн тэдний дунд байжээ.  Гэвч Францын Ерөнхийлөгч оролцсонгүй.

Удирдагчид Украины нөхцөл байдлын талаар санал солилцсон юм.  Тэд Украиныг үргэлжлүүлэн дэмжиж, Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар тохиролцов. Мөн эрчим хүч, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд улс орнууд нягт хамтран ажиллах ёстой гэдэгт санал нэгдэв. Кишида сүүлийн үед Оросын Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хийж буй алхамуудын талаар ярьсан байна. Тэрбээр мөн  төвийг сахисан байр суурь баримталсан улс орнуудад хүрч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. Японы Ерөнхий сайд Африкийн хөгжлийн асуудлаарх Токиогийн олон улсын наймдугаар бага хурлын талаар дурджээ.  Тус хурал өнгөрсөн сард Тунист болсон.  Кишида оролцогч улс орнуудын төлөөлөгчид Оросын цэргийн түрэмгийллийн талаар санаа зовж байгаагаа хуваалцаж байсан талаар дурдсан байна.

Ирэх жил Япон улс "Их-7"-ийн хурлыг даргалах гэж байгааг Кишида дурджээ.  Тэрбээр "Их 7"-ын гишүүд болон тэдний түнш орнуудын эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд Украины нөхцөл байдлыг зохицуулахыг хичээх болно гэж мэдэгдэв.

Эх сурвалж: mofa 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж