“Apple” компани “iPhone14” утасны шинэ загвараа өчигдөр /2022.09.08/ танилцуулсан. Шинэ загвар нь өмнөх загвараасаа онцын ялгаагүй талаар компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын охин Ив Жобс хошигножээ. Тэрбээр Лхагва гаригт инстаграм хуудсандаа шинэ загварын талаар меме зураг оруулсан.
Түүний оруулсан меме зурагт ахимаг настай эр өрийнхөө өмссөнтэй яг ижил цамц гартаа барьснаар гарчээ. Зурагны дээр “Apple шинэ утсаа танилцуулсны дараа 13-аа 14 болгож сайжруулсан би” гэсэн тайлбар байжээ.
Ив Жобс бол Стив Жобсын дөрвөн хүүхдийн хамгийн бага нь юм. Тэр Стэнфордын их сургуулийг төгссөн бөгөөд морин спортоор хичээллэдэг, моделоор ажилладаг. Стив Жобсын намтар номд охиныг “хүчтэй хүсэл тэмүүлэлтэй, ёслолын буудлага шиг эрч хүчтэй нэгэн” гэж тодорхойлсон байдаг. Стив Жобс охиноо хэзээ нэгэн цагт “Apple”-ийг удирдаж, эсвэл бүр АНУ-ын ерөнхийлөгч ч болж мэднэ гэж хэлж байв.
Стив Жобсыг нас барснаас 10 жилийн дараа технологийн салбарын шинжээч Роб Эндерле “Apple” компанийг зах зээлд хувьсгал хийхүйц бүтээгдэхүүн гаргах чадвараа алдсан гэж хэлсэн. “Тэд үнэнч хэрэглэгчдээ шулахдаа л сайн санхүүгийн төвлөрсөн компани болсон” гэж тэр хэлж байв.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ