Иргэдийн оролцооны нэгдэл намын /ИОНН/ талаарх мэдээллийг тус намын дарга Ц.Оюунгэрэл мэдээлэл хийлээ. Уг нам нь баруун төвийн үзэл баримтлалтай, ардчилсан үзэлтэй төдийгүй, үйл ажиллагаандаа ардчилсан хүртээмжтэй соёлыг нэвтрүүлэх төлөвшүүлэх нам гэдгийг тэрбээр онцолж байлаа.
ИОНН-ын дарга Ц.ОЮУНГЭРЭЛ:
-ИОНН 2022 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Манай намыг энэ оны тавдугаар сард УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, улсын бүртгэлд бүртгэх шүүхийн шийдвэр гарсан. Ингээд дээд шүүхэд бүртгэгдсэн 36 дахь нам болсон. Энэхүү хурлаар олон нийтэд ИОНН-ын веб сайтыг албан ёсоор нээж эхэлснээ зарлаж байна. Намын талаарх албан ёсны мэдээллийг /cup.mn/-аас авч болно. ИОНН бол нээлттэй нам. Гишүүнээр элсэхийг хүссэн 18 нас хүрсэн хэн бүхэн Иргэний оролцоо аппликейшнээр өөрийгөө бүртгүүлж элсэнэ. Намд элсэхийн тулд ямар нэгэн дарга, албан тушаалтнаас асуухгүйгээр өөрөө, өөрийгөө бүртгүүлэх онцлогтой. Энэ оны есдүгээр сарын 1-ны байдлаар дээрх апп-д 21 аймаг, 9 дүүрэг, 121 сумаас нийт 4040 хүн бүртгэгдсэнээс 14 хүн гишүүнчлэлээ хасуулсан. Одоогийн байдлаар 4026 хүн идэвхтэй бүртгэлтэй байна.
Гишүүд дэмжигчдийн ихэнх нь залуус байна. Нийт гишүүдийн 78.3 хувь нь 40-өөс доош насны эмэгтэйчүүд байна. Манай нам нээлттэй дүрэм журмаар, календарын хуваарын дагуу үйл ажиллагаагаа явуулна.
Нэгдүгээрт, Бид улс төрийн боловсролыг чухалжилж байгаа. Байгуулагдсан цагаас хойших хурал, сургалтаа цахимаар явуулж ирсэн. Манай сургалтад зөвхөн нам гэлтгүй нийт иргэд чөлөөтэй ажиглах боломжтой.
Хоёрдугаарт, ИОНН бол бага зардалтай нам бөгөөд 15 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа гишүүд дэмжигчдийн хандивыг цуглуулж үйл ажиллагаандаа санхүүжилт оруулсан. Өнөөдрийг хүртэлх үйл ажиллагаа 8.3 сая төгрөгт багтаж, нийтдээ 32 төгрөгийн зардал гаргаж, намын үйл ажиллагааг явуулжээ. Намын бүх үйл ажиллагаанд гишүүд сайн дураараа ажиллаж байна. Намын дүрэмд заасны дагуу арванхоёрдугаар сард ирэх жилийнхээ төсвийг батална. Гишүүдийн жилийн татварыг төлөөлөгчдийн танхимын хурлаар батална.
Гуравдугаарт, ИОНН цахим нам байна. Цахим санал хураалт, хурлыг дүрмээр зөвшөөрсөн. Цахимаар иргэддээ оролцох боломжийг хангасан байхыг дүрэмдээ заасан. Шийдвэр гаргах эрх нь санал таслах гишүүд багтана. Татвар төлөхгүй гишүүд ажиглагч гишүүн байж болно. ИОНН дэнчин авдаггүй байхыг дүрэмдээ заасан.
Дөрөвдүгээрт, шийдвэр гаргах, салбар байгуулах горимыг намын дүрэмдээ зааж өгсөн.
Манай гишүүн хоёр эмэгтэй жилийн өмнө хүүхдээ гаргаж байхдаа ИОНН үүсгэн байгуулах саналаа өгч байсан. Гадаадад сурангаа манай намын сонгуульт албан тушаалтныг хашиж байна. Энэ мэт улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Залууст улс төрд идэвхтэй байх боломжийг ИОНН нээж өгч байна.
МАН-ын үзэл баримтлалаас эсрэг баримтлаас эсрэг, АН-тай төстэй үзэл баримтлалтай байна.
Холбоотой мэдээ