“IPEF”-ийн сайд нар анх удаа нүүр тулсан хэлэлцээ хийв | News.MN

“IPEF”-ийн сайд нар анх удаа нүүр тулсан хэлэлцээ хийв

“IPEF”-ийн сайд нар анх удаа нүүр тулсан хэлэлцээ хийв

“IPEF”-ийн сайд нар анх удаа нүүр тулсан хэлэлцээ хийв

АНУ-ын тэргүүлсэн эдийн засгийн шинэ санаачилгын хүрээнд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн худалдааны сайд нар анхны нүүр тулсан уулзалтыг эхлүүллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Энэтхэг-Номхон далайн хөгжил цэцэглэлтийн эдийн засгийн хүрээ буюу "IPEF" гэж нэрлэгддэг энэхүү чуулга уулзалтад ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. Тус уулзалтын гол зорилго нь гишүүн орнуудын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ дүрэм бий болгох явдал гэж Байден тодорхойлоод байна.

Япон, АНУ зэрэг 14 орны сайд нар Энэтхэг-Номхон далайн бүсийн шинэ санаачилгын хүрээнд Пүрэв гаригт анх удаа биечлэн уулзалтаа хийсэн байна. Хятадын нөлөө улам бүр нэмэгдэж байгаа энэ үед АНУ-аас Энэтхэг-Номхон далайн хөгжил цэцэглэлтийн эдийн засгийн тогтолцоог сайжруулахыг санал болгосон.

Сайд нар  худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, цэвэр эрчим хүч, татвар, авлигатай тэмцэх гэсэн дөрвөн тулгуурын талаар мэдэгдэл гаргахыг зорьж байна. Гэсэн хэдий ч яриа хэлэлцээнд оролцож буй бүх гишүүн орнууд санал нийлэхгүй байгаа талаар албаны хүмүүс мэдээлэв.  Энэ нь Хятадтай хүчтэй холбоотой улс орнууд оролцооны түвшингээс нь хамаарч Бээжинтэй харилцаагаа муутгах вий гэсэн болгоомжлолтой холбоотой юм.  Нэмж дурдахад, АНУ оролцогч орнуудад хэт их анхаарал хандуулбал Хятадад шахалт үзүүлэх, гэрээний эцсийн зорилгыг сулруулах эрсдэлтэй тулгараад байна. Энэ нь Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрийн анхны зорилго байсан юм.

Энэхүү уулзалт хоёр өдөр үргэлжлэх ба гол сэдэв нь хэдэн улс хэлэлцээрт оролцож байгаагаа зарлах, аль хэлэлцүүлэгт нэгдэх талаар байх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-09 46.147.101.102

77946462 >>>> Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~~~~~ https://cutt.ly/girl01646

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж